Wednesday, January 9, 2013

Онол номер 25: Оршихуй

"... Тэгсэн ч аз жаргалынхаа нууцаас би чамтай хуваалцмаар байна. Би бол тэнэг, бүхнийг хайрлах хайраар би хайрладаг. Аз жаргалгүй байдал чинь чи бүрэн дүүрэн хайрладаггүйгээс болдог. Чи сул дорой. Сул дорой байдалд ч хайр хэрэгтэй. Дээр нь чи хайрлахдаа яагаад хайрлаж байгаа тухайгаа өөрөөсөө асуудаг байх гэж би сэрдэж байна. ... Газар, тэнгэр. Мөрөөдөл, үйлдэл, Бурхан гээд бүх зүйл хайрын объект. Амьдралыг тоо томшгүй олон хэлбэрээр нь хайрла. Дотор чинь юу нээж байгаагийнх нь төлөө биш, хайрлахын төлөө л хайрла."
-- Альбэр Камю, Зөн совин (1932)

Оршихуйн мөн чанар бол ажиглалт. Дотоод хүн, бодол, мэдрэмжээ ажиглах ажиглалт. Тэр хүн тухайн үед юу мэдэрч байгаа нь тухайн хүний оршихуйн мөн чанар. Ихэнх хүн "Үгүй, энэ бол зөвхөн миний одоо бодож буй бодол, мэдрэмж" гэдэг ч үнэндээ байнга ажиглавал хүмүүс дандаа ижил төстэй зүйлийг цаг үргэлж, зурагдсан пянз шиг бодож байдаг. Тэр нь ядаж байхад дандаа сөрөг бодол, сөрөг мэдрэмж. Явсаар эдгээр сөрөг зүйлс нь тэдний оршихуйн хэлбэр болчихсон байдаг. Хэрэв тэднийгээ тавиад явуулчвуул, хэцүү л дээ, гэхдээ тэгэж чадвал оршиухйн үндсэн хэлбэр нь зөвхөн хайр болж үлддэг юм гэдгийг энэ хэдэн хоногт ойлгов, мэдрэв. Миний оршихуйн хэлбэр бол хайр.

2 comments:

  1. Хүн ер нь агуу том гэхээсээ илүү өчүүхэн зүйл дээр тогтож үлдэх нь бий. Жишээ нь балга ус ч юм уу? Гэхдээ өчүүхэн бүхний ард асар том сэтгэл нуугдаж байдаг гэдгийг л би сайн мэдэх юм. Олж хардаггүй л болохоос...

    ReplyDelete
    Replies
    1. цөлд балга ус, гутралын гормоноо барьж ядаад явж байхад гадаа зөрж өнгөрсөн хүний зүгээр л юу ч хүсээгүй инээмсэглэл, найзын тэврэлт, санаандгүй явж байгаад хэн нэгнээс хайрын үгс сонсох гэх мэт өчүүхэн зүйлс нь агуу шүү.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...