Saturday, January 12, 2013

Тийм ээ тийм, би царай муутын туйл, муухай ааштай залуу

Өчигдөр 100%-д орж ирж уух тоолондоо тасарч, надруу агсарч, элдэв бусаар намайг хараасан, бүр сүүлдээ зодох гэж дайрсан эмэгтэйг би жоохон явуулаад "Архичин ***-р юу байна" гэчлээ л дээ фб-ээр, мэнд усыг нь мэдэж байгаа царай маань. Тэгсэн чинь бүр аймаар эмзэг сэдвээр хөндөөд доромжилдог юм даа. Ойрд тийм муухай хар мэдрэмж мэдрээгүй, ямар бузрын санагдав. Үнээн, намайг хүн тоодоггүй, би тэр царайлгуудын нэг биш, гэхдээ өөртөө болоод л байдын. Царайны сайхнаар цай сүлэхгүй. Хэнээс ч дутахгүй сэтгэл, оюун байгаа цагт царайлгийн дээд байх гээд ч яалаа. Үнээн, намайг яг одоо хайрладаг хүн байхгүй. Ер нь ч би л өөрөө ихэнхдээ хайрлаж байсан уу гэхээс хайрлуулж байсан минь бас цөөн. Гэхдээ намайг яг хэн гэдгийг минь олж хараад хайрласан хүмүүсийг би хэнээс ч илүү хайрлаж явснаа мэднэ. Цаашид ч хайрлах болно. Хамгийн сонирхолтой нь эксүүд одоо хүртэл надад хайртай хэвээр байдаг. Эргэж нийлэх утгаараа биш, хүн, ямар хүн гэдэг утгаар нь. Үнээн, миний бие шилжилтэнд орсон, транс бие бол өөр бие. Шилжилтэндээ орсноос хойш бүхэлд минь нүцгэн харсан хүн байхгүй ч ойлгомжтой, хүмүүс айдаг л байж таараа. "Ээ бүү үзэгд, хувцасных нь доор юу байгаа бол" гэж боддог байх. Ойлгомжтой. Хүн мэддэггүй зүйлээсээ айдаг учир. Үнээн, шилжилтэнд орсноосоо хойш жилдээ нэг л удаа секс хийж байгаа. Тэр нь ч дээдийн заяа. Ганц бие явсаар байгаа маань олон шалтгаантай л, гол шалтгааны нэг нь миний транс бие гэж би ойлгосон. Өнгөрсөн жилийн эхээр хэсэг болзсон охин маань ч надтай унтахыг хүсээгүйд нь би цочирдсон л доо "Миний биеийг үгүйсгэх л юм бол яах гэж надтай болзож байгаа юм бол, яах гэж би түүнд цаг заваа зарцуулах юм" гэж бодоод болзохоо больж байсан. Дараа нь эргэж сэргээх гэсэн ч нэгэнт үгүйсгэж байсныг нь бодоод чадахгүй л юм билээ. Хоёр дах шалтгаан нь би туйлын романтик. Дурлаагүй бол тэр бүр унтаж хэвтээд яваад байж чаддаггүй. Чаддаг юм шиг ярьдаг ч үнэндээ чаддаггүй. 2011 оны эхээр экс эхнэрээсээ салснаас хойш хүн харах сөхөөтэй болчоод ар араас нь дөрвөн хүнд дурлав. Одоо хамгийн сүүлийнхээ дурлалтай ноцолдоод, тавьж явуулах гэж үзээд л байна. Дөрвөн дурлал дөрвүүлээ хөөрхөн бүтэлгүй дурлалын түүх. Угаасаа би л дурласан бол надад ч бас дурлах ёстой гэж үздэг, тулгадаг хүн биш учир ингэс тэгэсхийгээд л өнгөрсөн, өнгөрч байна. Гурав дахь шалтгаан нь би өөрөө тайвширах хэрэгтэй байсан. Нэг хүнтэй олон жил амьдарна гэдэг, салсан хойноо мартана гэдэг бас л хугацаа ордог. Дөрөв дэх шалтгаан нь шилжилтээсээ хойш ч би ЛГБТ хүмүүсийнхээ хүрээнд л байсаар ирсэн. Тэгэхээр хэнтэйгээ, хаана, яаж ч танилцах юм. Орчин нь байсангүй ээ. Ийм байхад хүмүүс намайг "өлөнтөөд" гэдэг байх нь. Ганц бие болохоор, бас транс болохоор хүнийг тэгэж бие эрхтэнийх нь онцлогоор доромжилж болохгүй, гэвч. Магад тэр надаас хэдэн удаа "Яагаад чи бид хоёр болохгүй гэж" гэсэн асуултанд нь би хариулалгүй, инээдэм ханиадам болгоод өнгөрөөчихсөнөөс болсон уу. Уул нь тэр бүсгүй эхэндээ надад таалагдсан ч нэг удаа хажууд нь суухад муухай үнэр үнэртээд юусан ийсэн секс. Тийм ээ, тийм. Би царай муутын туйл, муухай ааштай залуу. Мэдэж байна. Дээрээс нь бас "өлөн" юм байна. Мэдлээ. Баярлалаа.

5 comments:

  1. Араншингын хувьд надтай их л адилхан юм. Харин энэ романтик үзлээсээ болж би(д) хохирч үлдэх юм даа.

    ReplyDelete
    Replies
    1. яадаг юм бол доо хө харин. нэг зүйл дээр бас нэмэхээ мартаж. царай муутын туйл байлаа гээд гоо сайхныг мэдэрдэггүй биш, харин ч илүү нарийн мэдэрдэг байж магад. i really appreciate beauty in all its forms.

      Delete
  2. gants bie hvnvvsiig olon geel harin ch gants bie bh ni taalagdag zarim hvnvvs trans hvnvvsiig hvleej awahdaa tiim hachin nvdeer harhaas ogsuuleel yanz bvr l bdag gehdee ted naraas iluu ta nar zorigtoi ooriinhooroo henees ch haraad bus bdag bolhoor ta naraar baharahdag shoo...

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм, ганц бие, хэн дайралдсантайгаа унтаж хэвтээд явахгүй болохоор өөрсөд шигээ болгочих гээд үздэг бололтой. тэгснээс тээглээд үхцэн дээр.

      Delete
  3. Today
    14:00
    Tuul Tuula

    100% gj gazart orj uilchluulj tanaid orlogo oruulj bsan uilchluulegch buree ingej eldveer tsollood bdag uu tee. Ug ni angiin humuus tanai ter 100 gsn surjin nertei darjin gazar orj aljaalaa tailj nz nuhudteigee tsagiig zugaatai unguruuleh gj l ochdog bsan bhda. Uusan hunees yamar ch aash gardag. Chi ch uuruu uusan uedee yamar hun boldog bsan be gdgee bodood 1 uz er ni tgd ovoo bosgoogui bhad shaazgai yundaa suuhuu dee. Baingiin l zoduullaa nuduullee gl bdag iimerhuu tavitarguigeesee l boldog bhdaa. Gaihah um alga
    14:00
    Tuul Tuula

    Tgd chi tiim l buruuguim bol yagaad bugdiig ni ustgatsii

    Ichsen hun hun alna gegcheer
    14:00
    Anaraa Nyamdorj

    pls really

    you have no fucking ide what you're talking about
    14:01
    Tuul Tuula

    Haha
    14:01
    Anaraa Nyamdorj

    icheegui l dee
    14:01
    Tuul Tuula

    Uruvdchluu
    14:01
    Anaraa Nyamdorj

    teneg huntei teneg yum yarisnaa l ustgasan

    uruvd uruvd

    sain beesht neg ch gesen human emiotion-toi baival
    14:02
    Tuul Tuula

    Chinii huvid emzeg gd bga

    Sedev
    14:02
    Anaraa Nyamdorj

    you should avoid passing judgment about people you never met in real life, tull
    14:02
    Tuul Tuula

    Lolz

    Unendee hen ni hen be gdgiig gadarlaj yadaad bh yu bna aa
    14:03
    Anaraa Nyamdorj

    but thanks for showing your true colors, anji shigee joohon gegeereh heregtei hun bololtoi, good luck!
    14:03
    Tuul Tuula

    Sanaa tavisand bayarlalaa gehuu dee

    Minii medeh zaluu gdg oilgoltod hezee ch bagtkui hun guia
    14:47
    Tuul Tuula

    Gantsaardkuin tuld uruvduuleh taktik hereglediim bna tee namaig comment bichiheergui bolgood duraaraa uuruu bichij humuuseer uruvduulj uchuuhen oron zaigaa hadgalj uldeh gsn chini huurhiiyaa

    Iim hugiin bolohoor chini hamtragch chini hurtel zaigaa avaad zamaa bodoo biz
    14:49
    Anaraa Nyamdorj

    за өөр бас юу гэж доромжилмоор байна
    14:49
    Tuul Tuula

    Uneheer l uuriiguu er hun gj bodood bdiim bol er hun shig bgaach

    Huuhen zangaa hay

    Shudraga bai
    14:50
    Anaraa Nyamdorj

    чи надтай уулзчаад улаан нүүрлүү минь наадхаа хэл дээ, тархины эсийн дутагдалтай хүн гуай
    14:50
    Tuul Tuula

    Bi uuriin uzel bodloo ilerhiilj bolno gj bodoj bga ter ni chamd doromjlol gj sanagdana uu yana uu chinii huleej avah untsguus shaltgaalna

    Ulaan nuur ruu chini haraad heluul minii gormon er gormon chi namaig barkui gd Zodkoj dairna biz

    Odoo ene bichsen bugdiig public deer copy dood uruvduul busdaar
    14:52
    Anaraa Nyamdorj

    юу гэж доромжилсноо ч ойлгоогүй тархины эсийн дутагдлын дээд хэлбэрт шилжцэн байна даа, туулаа. өөр хэлэх зүйл алга.

    хахах чи намайг анжитайгаа андуураад байна би хүн зодох гэж дайрдаггүй

    хэзээ ч ямар ч нөхцөлд

    хүний эрх чөлөөг дэндүү хүндэлдэг учир согтуу үедээ ч тэгдэггүй

    чи больчооч мэдэхгүй зүйлээ ам мэдэн дураараа хуцахаа
    14:53
    Tuul Tuula

    Kk

    Za za chamtai yu yarihuu

    Aan

    Boloodoo

    Kk
    14:54
    Anaraa Nyamdorj

    угаасаа блог дээрээ тавьцийшт
    14:54
    Tuul Tuula

    Ohiduud chamd uheh ni argaguin bna aa

    Sn bna

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...