Wednesday, January 23, 2013

Баярлалаа

Бэлгийн чиг баримжаа хэнд дурлаж, хэнийг хүсч, хэнтэй секс хийж байна гэдэг асуудал буюу өөрөөс гадагш чиглэсэн мэдрэмж. Харин хүйсийн баримжаа гэдэг нь ямар хүйсийн хүн гэж өөрийгөө мэдэрч байгаа, ямар хүйсээр өөрийгөө илэрхийлдэг, амьдардаг байдал, өөрийгөө мэдрэх мэдрэхүй. Ихэнх ЛГБ хүмүүс болон стрэйт хүмүүс сизжендэр буюу өөрийгөө мэдэрч, илэрхийлдэг хүйс нь төрөлхийн хүйстэй нь ижил байдаг. Трансжендэр гэдэг нь өөрийнхөө хүйсийг төрөлх хүйсээсээ эсрэгээр эсвэл өөрөөр мэдэрч, тодорхойлох, өөрөө мэдэрч буйгаараа амьдрах, биеэ тэр мэдрэмжтэйгээ нийцүүлэн өөрчлөх (биеэ мэдрэмждээ нийцүүлэн өөрчилсөн хүмүүсийг транссексуал буюу хүйсийн шилжилтэнд орсон хүн гэдэг) асуудал. Сизжендэр хүмүүс стрэйт, ЛГБ байдаг шиг трансжендэр хүмүүс ч стрэйт, ЛГБ байдаг. Транс с бай, сиз ч бай, бэлгийн чиг баримжаа ч, транс байдал ч сонголт биш.
Хөөрхөн юмөө. Өнгөрсөн Баасангаас хойш ийш тийш улсын бүртгэлийн дүүргээс нь авахуулаад төв дээр нь очиж үйлчлүүллээ. Надтай уулзаж мэдээлэл авч, боловсруулсан бүх хүн миний харагдаж буй байдал, бичиг баримтын тэмдэглэгдсэн буй хүйсийн зөрүүг олж хараад, сонсоод, өөртөө үл итгэн надаас тодрууулга авсан нь өнөөдөр, Улсын бүртгэл дээр. Хэллээ, "тийм ээ, би хүйсийн шилжилтэнд орсон хүн. төрөхдөө эмэгтэй биетэй төрсөн, гэхдээ хүйсийн шилжилтэнд ороод бараг хоёр жил болж байна. өөрийгөө мэдэрдэг, бас харагддаг байдлаараа амьдардаг." Ямартаа ч яаралтайгаар мөнгөө тушаагаад, хэлтсийн дарга дээр нь учраа хэлэн гурав хоногт гарах ёстойг нь нөгөөдрийн дотор буюу 2 хоногт гаргуулахаар болж зөвшөөрүүлэв. Учраа хэлээд аятайхан гуйхад бас боломжтой хурдан чирэгдэлгүй үйлчилсэн нь бас үнээр авууштай, баярлууштай. Яагаад хууль тогтоомж нь байгаад, бичиг баримтынхаа хүйсийн тэидэглэгээг солиулах боломж байсаар байтал солиулаагүй гэхээр 10 жилийн АНУ-ын визаа ашигламаар байсан юм. Дахиад найман жил байна. Ядаж 2-3 жилд нь энэ визыг хэрэгтэй үед нь буюу транзитаар заавал орох гарах үед ашиглах нь зүгээр санагдсан учир ийм шийдвэрт хүрсэн. Бичиг баримтынхаа хүйсийг амьдарч буй хүйстэйгээ нийцсэн байдлаар тэмдэглэлүүлээд шинэчлэгдсэн паспортоо бариад очиход АНУ-ын виз дахиад 10 жилээр өгөх үгүй нь тодорхойгүй учир. Гэхдээ бараг л Монголд буцаж ирчээд 2014 ондоо багтаан шинэчлүүлэх гэж үзнэ байх. Ямартаа ч та бүхэнд УБЕГ-ын харъяа ИБУТ-д маш их баярлалаа. Бас найзууддаа, хоёр сар тасралтгүй ном компоо барьсан намайг хооллож, ундаллаж, хүн гэдгийг маань сануулж байсан рүүммэйт Лэди Гага Нямка, Төгсөө нартаа, орчуулгынхаа ажлын хөлсийг цагт нь авахад тусласан Саруулдаа, сургалтанд идэвхтэй сайн оролцож, ажлуудаа сайн  хуваарилж улам сайн хийх ЛГБТ Төвийнхөө хамт олондоо, гэрийнхэндээ, үеэлдээ гээд л... Зөндөө олон хүмүүст баярлалаа гэмээр байна. Найзуудаа их санана даа, би гэж хүн. Орхиод л явна. Өөр яах ч билээ. Шинэ найзуудтай болсон ч мэдээж мартахгүй, хайрласаар, санасаар, санаа тавьсаар байх болно, холбоотой байхыг хичээнэ. Цагийн зөрүү ихтэй учир шөнө/үүрээр сэрүүн байдгуудтай, эсвэл аймаар эртэчүүдтэй нь л дайралдах юм шиг байгаан. Их санана даа гэж. Маш дотно баярлах ёстой Мөөгий, Тулгаа, Баяа, Гийём, Баам, Эрхэм. За тэгээд өөр бас юу ярих нь вэ, маргааш ирээд сонсоорой хэхэхэх. Энүбад маргааш орой уулзацгаая, баяртай гэх хүмүүс минь!

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...