Sunday, February 10, 2013

битүүн, цагаан сар, могой жил

үнэндээ сонинсоод ч байх юм алга. энэ хагас сайн, бүтэн сайнд кийто хүн багатай л байх шиг байна. хоёрдахийг дуустал энд бас наадамтай юм байна, хүмүүс хөдөө гадаа явдаг юм байна. одоо хүртэл гэр оронлуугаа нүүж ороогүй, нүүхээ хүлээгээл, нөгөө судалгаан дээр ажиллаад л, загалмайтны зочид буудалд орж гарахаа цагдуулаад л сууж байх шив. маргааш, нөгөөдрийн аль нэгэнд нь нүүх бололтой. манаби гэж далайн эрэг дээрх хотруу яваач, тэндэхийн нэг транс залуу дээр зочлооч гэсэн санал хүлээж авсан ч эхлээд гэр орондоо нүүж ормоор байна гэсэн шиг юм бодоод л. эндэхийн энэ баяр нь манай цагаан сартай бас давхцав. өнөөдөр монголд битүүн гэсэн чинь өнгөрсөн жилийн бузгай битүүн санаанд оров. ээж өнгөрсөн жил цагаан сараас өмнө хөдөө явсан байсан тул би жинхэнэ дэлхийн иргэн шиг солонгос хоолоор тулгаатай битүүрсэн юм байлээ. тэрний өмнөх жилийн битүүн бас л хөөрхөн түүхтэй. хэдхэн хоногийн өмнө нь эксээсээ салаад хэдэн ном, хувцасаа баглаад нүүцэн, битүүн л юм чинь ээжийндээ очиж битүүрдэг баагий ээжийнд очсон чинь "гэгээрсэн", нэг эцэг эхээс унасан тул генын хувьд их адилхан ч надаас бүр тэс өөр зарчимаар амьдардаг эмэгтэй (за яахав, эгч л гэхээс гэхдээ эгч гэхэд их хэцүү хүн дээ. намайг амьдралдаа хүнд үе туулж мөлхөх болгонд дээрээс минь дэвсэлдэг хүнийг одоо хүн юм гэх үү) намайг дахиад л янз бүрээр дуудахаар нь бузар санагдаад, шууд ээжийг дагуулж гараад лос бандидост битүүрсэн юм билээ л. "ээж ээ, энэ жил хүү нь шилжилтэнд орно. бүх зүйл өөрчлөгдөнө. хоолой амаас эхлээд" гэж ээжид тэгэхэд тэр орой хэлсэн. ээж их тайвнаар хүлээж авсан даа. за тэгээд эргээд өнгөрсөн жилийн цагаан сарлуу орвол шинийн нэгэнд нь пицца идсэн юм билээ хэхэх. муу хүн идсэн ууснаа гэж, гэхдээ их сонин содон учир л яриад байна л даа. битүүнээс эхлээд шинийн нэгэнд хэдэн өнчин өрөөсөн мэт, гэр оронгүй мэт баагийнууд цугласан байсан юм билээ. өнгөрсөн жил тэгээд шинийн хоёрон байна уу, гуравны үед л буузны үнэр амтыг авсандаа, анхмаа гэж хүүхэд муу ахдаа гэрээсээ бууз авчирч, миний нарыг гаргасан хэхэх. битүүнээр солонгос хоол идчээд, акшн кино үзчээд буцах замдаа тулгаа таксинд утсаа хаяж, баахан нервтэж, дараа нь түүнийг гаргаж өгөхөөр найзууд ирж, хэдүүлээ ч байсан юм, нэг тэгж битүүрсэндээ. нэгнийг бол дурсаад ч хэрэггүй. санадаггүй юм чинь. санаж байгаа зарим зүйл бий. тулгаа хулан хоёр үнсэлцээд л, би ангайж гайхаад л хахахах. өө тийм нээрээ эксийн жил орж байгаа юм билээ л. одоо дөчин еснийх нь жил шүү дээ. тэрийг блоклоцон. бас бус олон хүнийг блоклосоон, миний хэлсэн үгийг буруугаар ойлгож, буруугаар бусдад тайлбарласнаас болж надруу дайрах үндэслэлийг өгсөн хэд хэдэн хүмүүсийг блоклосон. би дааврын хувьд бүрэн, бие эрхтэний хувьд хагас дутуу эр болоод хорин сар болж. тэгээд "би дааврын хувьд эр хүн" гэж уул нь нэг найз гэж бодсон хүнд хэлсэн чинь тэр нь хэдэн ч хүнд цааш нь буруугаар тайлбарласан юм, саяхан хүртэл тэр анжигийн найз охин надруу дайрахдаа хэлсэн үгийг нь бодоод, мэдээж тэрэнтэй л тэр тухай ярьж байсан, тэрийг нь тэр цааш нь аюумшигтайгаар буруу дамжуулсан гээд найз гэж бодож байсан, бас өөрийнхөө чадлаар туслаж байсан нэг хүнийг, түүний найз гэх мэт хүмүүсийг блоклосон. бас хоёр ч эксийг блоклосон юм байна шүү. нэг нь миний хамаг дотны хүмүүстэй найз болцон, тэдний коммент нтрээр миний статусыг уншдаг байсан юм шиг байгаан. зайл зайл. би тэрнээс хамт байхдаа ч, дараа нь ч ноцтой юм гуйж үзээгүй ч өнгөрсөн жил хоёр хагалгаагаа хийлгэнэ гэж төлөвлөөд байсан ч пенсний мөнгө дансанд арай орж ирээгүй, хугацаа тулчихсан, гурван мянган доллар зээлэх шаардлага гараад бажигдаад тэр л санаанд орохоор нь "холбогдооч, би хагалгаандаа явлаа шүү" гэж тэрнээс гуйсан чинь таг алга болсон юм. зайл л биз дээ. нэг залуу "хүмүүсийг уучилж сур" гэсэн байсан, миний фб дээр. яг бол "өнгөрснөө" гэсэн ч өнгөрсөн гэдэг хийсвэр зүйл биш, хүмүүс л. ёстой харин ч жинхэнэ уучилж чаддаг хүн гэж өөрийгөө бодоод байгаашт. үнэхээр уучилж чаддаг. бүр ор тас марттлаа уучилдаг. гэхдээ олон зүйл бодсоор байгаа юм байна. өнгөрсөн хоёр жилийн бүх зүйлийг, магад бүр 2004 оноос эхэлсэн бүх зүйлийг одоо л тунгаах орон зай олдсон учир буцаад өнгөрсөнлүү өнгийгөөд байгаам шиг байгаан. нэг иймэрхүү л ганцаараа битүүрээд сууж байх шив. сайхан байнөө сайхан байна.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...