Sunday, February 17, 2013

хараал идсэн зүрх

Above all else, guard your heart, for it is the wellspring of life.

хараал идцийн байна л даа, зүрхийг чинь. тэгээ, ид ид. гуйвж дайвтлаа ид. бүр унаж тустлаа ид. тэгээд бөөлжиж гарга. юу ч үлдээлгүй бөөлж. усаа тат. хов хоосон, тунгалаг ягаан цөс л үлдтэл бөөлж. амьдралын эх булаг болсон зүрхийг чинь хараал идчихсэн юм чинь сэтгэл, мэдрэмжээ хаа, робот шиг амьдар. тэгвэл эмзэглэхгүй. умарт. орхи. бүх итгэлээ хагачиж хая, өвдөхгүй. юу ч үлдээгүй юм чинь. бүгдийг март. зүүднүүдээсээ эхлээд. зүүд чинь биелдэг ч ай, хөөрхий... 2011 оны 1 сарын 22-ны шөнө эрэмдэглэгдсэн, цав цагаан хувцастай ч хувцас нь цусанд будагдсан хүмүүсээр дүүрэн цав цагаан хонгил. тэд цусаа гоожуулан юу ч болоогүй юм шиг алхаад, бие биетэйгээ яриад, чамтай юм ярих гэхээр нь үстэй толгой чинь арзайгаад, хананд наалдаж явснаа санаж байна уу?! тэр хүмүүс чинь чиний зэрэмдэглэгдсэн зүрхний хэлтэрхийнүүд...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...