Saturday, April 27, 2013

Гэртээ харьчаад эхний 10 хоногт хийх 10 зүйлс

Эрдэнэтэд очоод:
1. Ээж дээрээ очиж баахан ээждээ эрхэлж, ээжийгээ эрхлүүлэх.
2. Хагалгааныхаа товыг гаргуулах.
3. Үхтлээ бууз, чанасан мах идэх.
4. Үхтлээ сүүтэй ба ногоон цай уух.
5. Үхтлээ түлээ хагалах.

Улаанбаатарт очоод:
1. Ээжтэй хамт хөдөө байлгах гөлөг олж авах, сургах. Йикийгийн тээвэрлэлт 600 ногоон, энд үлдээхээс өөр аргагүй. Гэхдээ нохой их хөөрхөн юм, ээждээ нэг нохой сургаж өгөхөөр шийдсэн. Ханьтай, хөгжилтэй байг.
2. ЛГБТ бахархалын долоо хоногийн ажилд туслахаар шумбан орох.
3. ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн болон нөлөөллийн хөтөлбөрийн стратеги дээр Нямка, Мөөгий нартай хамт ажиллах.
4. Мөги, Баам, Төгсөө, Саруул, Сайхнаа, Жоү гэсэн хэдэн дуучин нөхөд болон нэмэгдэх хүсэлтэй андуудтай караокедох. 
5. Ханзо орж бахардаж унатлаа бүжиглэх.

Нээрээ утсаа хааяад 2 долоо хоног болсон юм байна. Хэний ч дугаар байхгүй. Осолтгүй ээжийн гэрийн утсыг санаж байгаа. Дугааруудаа ФБ-ийн мессежээр явуулаарай, ард түмээн.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...