Thursday, April 25, 2013

Тэнүүлчин

Тэнүүлчин хүн гэж тэнүүлчин л хүн юм даа. Гучин долоо шүргэж буй би одоо хүртэл хээрээр гэр, хэцээр дэр хийсээр явна. Бүр яг шууд утгаар биш л. Ганцаараа амьдрах орон зай минь Энэтхэг, Монгол, Япон, Эквадор гэлтгүй яг ижилхэн: ор, ширээ, сандал, ном, комп. Жинхэнэ нүүдэлчин. Бие маань муудаад нэг сар боллоо. Цус алдалт. Сарын тэмдэг гэж хэлшгүй, зогсоод бараг хоёр жил болж байгаа зүйл. Угаасаа сарын тэмдэг биш, байнга бага багаар гэхээр. Проекто трансхенерогийнхныг "туслаач" гээд олон удаа гуйхад туслаагүй. Гадны хүн эх орондоо авчирч, мэдлэг чадварыг нь ашиглах гэсэн юм бол тэр хүнийхээ сайн сайхныг, хамгийн чухал нь эрүүл мэндийг нь бодох ёстой байтал үүнийг мэддэггүй хүмүүс. Ялангуяа транс хүмүүсийн эрхийн төлөө ажиллаж байгаа юм бол транс хүмүүсийн эрүүл мэндийн асуудал маш нарийн гэдгийг энэ олон жил ажиллачихаад огтоос ойлгоогүй бол энэ чиглэлээр ажилладаг гэж хэлээд ч хэрэггүй биз. Бас бус зүйл бий, бүгдийг нь өмнөх постдоо англиар бичсэн. Замын зардал, энд гурван сар амьдрахдаа хоосон зарцуулсан 4500 доллараар (тэр нь одоогоор бүр 5000 болоодохсон, учир нь эндээс Атланта орох суудлынхаа хугацааг өөрчилсөн гээд 500 төлөх хэрэг гараад, надад байгаагүй учир найзуудаасаа зээлсэн. Нөгөө транс эрхээр ажилладаг нэр зүүдэг ч үнэндээ зөвхөн нэр алдрын төлөө үхэн хатан явдаг хоёроос үүнийг төлөөч гэж уржигдар гуйсан юм, тэгсэн өнөөдөр зөвхөн 200-ыг нь надад өгнө гэнэ. Анараа, дахин хэзээ ч хэнд ч яаж ч байсан итгэж, гэнэдэхээргүй боллоо, тийм ээ?) өлхөөн хоёрдахь хагалгаагаа хийлгэчих байсан юм. Гэхдээ яахав, хүний мөс, мөн чанарыг дахин дахин харуулсан энэ хугацаа надад маш их зүйл зааж сургаснаас гадна тавьж явуулах гээд байсан тэр дурлал маань ч л аль хэдийн дууссан, мартагдсан. 5 сарын 2-нд гэртээ бууна. Орой очих учир хаа ч юм хоног төөрүүлчээд өглөө нь ээжрүү явна. Эрдэнэтэд байх хугацаандаа хагалгааныхаа товыг гаргуулна. Яаж ийж байгаад, хуруу хумсаа хугалж байгаад, шаардлагатай бол хүмүүсээс мөнгө зээлж байгаад хагалгаандаа орно. Санаагаар бол 5 сардаа багтаад орох санаатай. Байнга цус алдалттай явна гэдэг нөхцөл байдал маш муудсаных. Аль болох хурдан хагалгаандаа орох ёстой. Тэнхэртлээ ээжтэйгээ хөдөө байгаад намрын урь орох цагаар дахиад л тэнэхдээ бэлтгэнэ. Хаашаа тэнэх бол. Амьдралын ямар орон зай, мэдрэмжрүү тэнэх бол. Удахгүй гэртээ харина, ээжтэйгээ уулзана гэхээс л бүр сэтгэл маань гэсээд, өөрийн эрхгүй нулимс гарч байна даа...

2 comments:

  1. хөөрхий дөө Анараа минь, хүрээд ир дээ.. хэдэн цагт буух юм,би тосъё...

    ReplyDelete
    Replies
    1. сайн уу, үеэл минь. би 5 сарын 2-ны 22.30-д буух юм байна, Korean Air. удахгүй уулзъя даа.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...