Sunday, May 12, 2013

Өнгөрсний цуурай

Найз нөхөрлөлийн тэс өөр ойголттой С-д, Т-д.
Өнгөрснөөс цуурай ирэхээр яаж ирдэг гээч. Хүмүүсээр дамжиж. Бүх зүйл жинхэнэ авиа ч биш, эхнээсээ дуустал цуурай төдий зарим харилцаанууд байдаг. Эргээд тэр хүмүүсийг харахад тэр л "хөөрхөн" сөрөг бодлуудаар дүүрэн орон зайн цуурайгаа цуурайтуулсаар байдгийг мэдрэх сонин байв. Маш их хайртай байсан хүнээ өнөөдөр харав. Ямар нэгэн байдлаар "Хөөе, битгий янз бүрийн юм бодоод бай, чи найз хэвээр" гэж хэлэх гэсэн ч яагаад ч юм бүр яагаад ч эвлээгүй. Найз хэвээр бишдээ ч биш. Найз хэвээр л, миний хувьд. Учир нь найз гээд миний тодорхойлчихсон хүний нөхцөл байдал, мөн чанар, бодлын үйл явцыг нь би дэндүү сайн таньдаг, түүнийг нь ойлгодог, хайрладаг учир л энэ мэдрэмжийг найз нөхөрлөл гэж би боддог байх. Гэхдээ найз нөхөрлөлийн сэтгэл тэрхэн хүрээнээсээ хальж болдгийг би бас мэдсэн. Хальсныг нь би хүчлээд, хайраа тулгасан учир миний нэг найз нөхөрлөл дууссан. Уул нь найз нөхөрлөл дуусах ёсгүй ч найздаа дурлаад, түүнийгээ тулгавал чи өөрөө сайхан найз нөхөрлөлөө аллаа л гэсэн үг. Алчихсан. Алчихсантайгаа эвлэрээд, урагшлаад, өөр хүмүүсийг хайрлаад, мартагдаад бүх зүйл өнгөрсөн хойно ч тэр "найз" гэвч уучлаагүй байх нь, тэр уучлаагүй сэтгэл нь бүх байдлаар илрэх нь хамгийн хүнд юм байна шүү гэж. Цуурай цуурайдаа балиар огиудастай цуурайгаар мэдрэгдсэн гэж. Яалт ч үгүй уул нь хэзээ ч тэр найздаа муу зүйл хийж байгаагүй ч түүнийг газар дор оруулчихсан, бүр авслаад, булаад хаячихсан мэт, бүр хамгийн хайртай зүйлийг нь албаар эвдээд, сүйтгэчихсэн мэт... Өнгөрсөн өнгөрсөндөө үлдэхээс өөр яахав. Харамсалтай нь нэг үнэтэй нөхөрлөл минь хэзээ ч сэргэшгүйгээр дууссаныг өнөөдөр харав. Сайн сайхныг хүсээд үлдээхээс өөр яахав.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...