Thursday, May 9, 2013

Нэг ба түүнээс олон тал

Бүх зүйл хоёр ба түүнээс олон талтай. Ялангуяа хүмүүсийн харилцаа. Үүнийг мэддэггүй мэт зөвхөн нэг талыг харсан, мэдсэн, барьсан хүмүүс зөвхөн тэр талаа харсаар, барьсаар байгаа тохиолдолд юу ч, яаж ч хэлээд нэмэргүй. Ямар нэгэн зүйл хийгээд бүр ч нэмэргүй. Чимээгүйхэн урдаа байгаа, төлөвлөөд эхэлсэн нэг хоёр зүйлээ зундаа амжуулаад, намрын урь орох цагаар харсан зүгтээ тонилох. Оршихуйн мөн чанар минь амар амгалан, түүнийгээ эргэж олсон. Оршихуйн мөн чанар минь хайр. Түүнийгээ өмнө нь байгаагүй өөр өнцгөөс нээсэн, мэдэрсэн, хүрсэн, амьдарсан. Эдгээрээ дахин дагах. Нэг ба түүнээс олон тал гэснээс өнгөрсөн хоёр жил би нэг эгчийгээ хүний тооноос хассан байсан, блогтоо ч яагаад тэгсэн тухайгаа бичиж байсан. Олон удаа сэтгэлийг минь сэглэсэн үг хэлж, үйлдэл хийж байсанд нь, хамгийн эцэстээ экс эхнэрээсээ салаад явж байхад минь хэлсэн үгнээс нь болоод харьцахгүй байхаар шийдсэн, тэр нь ч их амар байсан. Харин Монголдоо ирээд олон жилийн дараа хүссэн хүсээгүй нэг дээвэр доор амьдрах орон зайгаа хуваалцахад "өөрөө өөртэйгөө шударга байдаггүй" гэх наддаа л хамгийн том нүгэл үйлдэгч маань төрөл арилжаад, ярьдаг зүйлсээ хэрэгжүүлэгч болсонд нь үхтлээ баярлав. Хүн өөрөө өөртэйгөө шударга байх нь хүмүүстэй шударга байхын эх болдог. Хүмүүстэй шударга байна гэдэг мөн тэднийг дээд цэгт нь хүндлэж байна гэсэн үг учир. Бүх зүйл нэг, хоёр ба түүнээс олон талтай... 

2 comments:

  1. Нэгээс олон тал олж харсанд нь баяр хүргье. Өөрөө өөртөө шударга байхаас гадна, өөрөө өөрийгөө уучлах л юунаас ч илүү чухал мэт санагдана.

    ReplyDelete
    Replies
    1. өөрийгөө уучлах гэдэг бол бас л хүнд зүйлсийн нэг ч өөрийгөө уучлах шаардлагагүй амьдрах нь илүү чухал. төгс байх гэсэн үг биш, өөрөө ядаж буруу гэж мэдэж байгаа зүйлсээ хийхгүй л гэсэн үг.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...