Friday, September 27, 2013

Онол номер 28: хүнлэг + бурханлаг = урлаг

Ертөнцийн бүх юмс үзэгдлийг хүн утгаараа таньж мэдэх, мэдрэх энэ л үйл явцын илэрхийлэл илэрхийлэгдэж буй зүйлийнхээ мөн чанарт дөхөх тусам түүнийг бид урлаг гэдэг ч юм билүү...

Thursday, September 19, 2013

Онол номер 27

Хүн бэлгийн цөөнх эсэх нь алган дээр нь бичээстэй байдаг. Олон жил ЛГБТ хүмүүсийн гарын алгыг хайрлаж, үерхэж, нөхөрлөж, тайвшруулж барьж байхдаа бүгдээрээ амьдралын давхар зураастай болохыг харж байсан. Угтаа бол амьдралын шугам давхар байх нь тухайн хүн маш их сэтгэлийн тэвчээртэй, дотоод хүчтэйг харуулдаг гэсэн уламжлалт тайлбар байдаг ч миний мэдэх ЛГБТ хүмүүсийн 99% нь ийм давхар зураастай гэхээр бас л сонин.

Monday, September 16, 2013

хэзээ нэг өдөр

хэзээ нэг өдөр сүмд шавилаад суучихвал битгий гайхаарай, олон жил ээрсэн бодол минь л энэ. ертөнцийн мөнгөнд хэзээ ч хууртаж байсангүй би одоо оршихуйн өнгөнд хууртахаа больж байна уу даа гэж өөрийгөө харах шиг. өдөр хоног өнгөрөх тусам энэ оршихуйд байгаа минь дэндүү бат бөх ч, хүслийн хүлээс суларсаарыг харах бас л нэг сонин. хэзээ нэг өдөр энэ уяа бүрмөсөн тасарна. хүсэл үгүй болоход үйлийн үр бүрмөсөн дуусна. одоогоор зарим нэг хүлээс, хүсэл ээрсээр байгаа ч тайван, ганцаар байх орчинд байх бүртээ бараг л хүсэлгүй болсноо харах, мэдрэх сонин, өөр. одоохондоо мэдрэмжийн амралт ч юм уу, нэг тийм орон зайд л байгаа. сайхан. тайван. талбиун. сэтгэлийг хэт хөдөлгөгч зүйлсээс өөрийн эрхгүй зайгаа авах энэ үйл явц яг юуг хэлж мэдэхгүй ч, бүх насаараа тэмүүлсэн тэр орон зай юу?... хэзээ нэг өдөр энэ болгон дуусна. харин дуусаад, "кино" эргэж хөврөхөд би амьдралаа хараад "гайхалтай" гэж хэлэхийн төлөө амьдарсаар л.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...