Monday, September 16, 2013

хэзээ нэг өдөр

хэзээ нэг өдөр сүмд шавилаад суучихвал битгий гайхаарай, олон жил ээрсэн бодол минь л энэ. ертөнцийн мөнгөнд хэзээ ч хууртаж байсангүй би одоо оршихуйн өнгөнд хууртахаа больж байна уу даа гэж өөрийгөө харах шиг. өдөр хоног өнгөрөх тусам энэ оршихуйд байгаа минь дэндүү бат бөх ч, хүслийн хүлээс суларсаарыг харах бас л нэг сонин. хэзээ нэг өдөр энэ уяа бүрмөсөн тасарна. хүсэл үгүй болоход үйлийн үр бүрмөсөн дуусна. одоогоор зарим нэг хүлээс, хүсэл ээрсээр байгаа ч тайван, ганцаар байх орчинд байх бүртээ бараг л хүсэлгүй болсноо харах, мэдрэх сонин, өөр. одоохондоо мэдрэмжийн амралт ч юм уу, нэг тийм орон зайд л байгаа. сайхан. тайван. талбиун. сэтгэлийг хэт хөдөлгөгч зүйлсээс өөрийн эрхгүй зайгаа авах энэ үйл явц яг юуг хэлж мэдэхгүй ч, бүх насаараа тэмүүлсэн тэр орон зай юу?... хэзээ нэг өдөр энэ болгон дуусна. харин дуусаад, "кино" эргэж хөврөхөд би амьдралаа хараад "гайхалтай" гэж хэлэхийн төлөө амьдарсаар л.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...