Sunday, November 17, 2013

Episode A

For your audacity to know who I am and to still share the experience. For your naked soul, your naked mind, your naked body -- I recall no such complete feast. For your beauty internal and external. For your breathless, little caught-in-the-throat sounds as my lips fleeted over your beautiful skin. For the tiniest moans my teeth extracted from you. For the way you made me feel. For the way you followed me around. For the way you talked as if in front of the mirror, for being my mirror. Thank you.

Monday, November 11, 2013

Ханзо, ЛГБТ хүмүүс, элдэв шалдав

Өнгөрсөн хагас сайнд Ханзогийн тодотголтой Зоригоо маань 35 насныхаа төрсөн өдрийг бут тэмдэглэв ээ. Хамт зун ажиллаж байсан залуутайгаа парти дээр дайралдаж бас баясав. Бас хайрт найзын хайрт найзтай танилцав, нэлээд онлайн "анд"-ууд байсны дараа. Хамгийн гоё нь тайчих үзүүлбэр: тайчсан залуу төгсөрцөн биетэйг хэлэх үү, анх хоёр жилийн өмнө Прайд парти дээр бүжиглэхийг нь харчаад "ийм биетэй бас байж болдог оо" хэмээн ухаан алдаж унасныг хэлэх үү. Хайртай найзууд, хайртай найзуудын хайртай найзууд, дурлалт хүмүүс гээл ийш тийш нүд, сэтгэл, оюунаа бэлчээнгээ тамхилаад зогсч байтал Наагий гэж нүд хөмсөг болсон өндөр, казак царайтй гей залуу намайг албаар доромжилж "How are you, Mrs Anaraa?" гэв. Ухаан балартаад л явсан. Тэрнээс бараг 3 долоо хоногийн өмнө тэр намайг зураг авч байхад хөөрхий амьдралдаа өөртөө авч үзсэн хамгийн үнэтэй зүйл болох аппаратыг маань нэг удаагийн аппарат мэт угзарч зулгаасныг ч хэлэх үү, гэнэт бүх юм хөдлөөд түүнийг хананд хавсраад "Юу гэнэ ээ, чи?" гэчээд дахиад толгойг нь шууд хананд хавсарч цохив. Тэр шууд гарч явсан. Хэрэв тэр надруу дайрсан бол цус нөжөндөө хутгалдтал алалцах байсан учир нь намайг одоо хэрхэн яаж өөрчлөгдсөнийг харах хамгийн том боломжтой байсан ЛГБТ хүмүүс намайг ялангуяа "эмэгтэй" гэх нь шууд бүрэн дүүрэн утгаараа доромжлол, мэдсэн хэрнээ доромжилж буй хэрэг. Би транс эр, үнэн. Би эмэгтэй биетэй төрсөн, үнэн. Гэхдээ өөрийгөө байнга буруу биед төрсөн гэдгээ мэддэг байсан. 35 жил тэр буруу биетэй амьдрах мэдрэмжийг туулж гарсан транс хүмүүс л мэднэ. Манай ЛГБ хүмүүс тэр болгон транс байдлыг ойлгодоггүй ч бас зарим нь ядаж л транс байдлыг маань хүндлээд, юу яагаадыг минь асууж, надтай ярилцаж, намайг доромжилдоггүй. Харин тэр залуу намайг шилжилтэнд орсноос минь хойш байнга л 100% орж ирж хардаг байсан, одоо ч Ханзод дайралдсаар харсаар байтлаа намайг яаж доромжилсноо ч ойлгоогүй байх. Үнэндээ тэрийг зүгээр л арчаад, ясыг нь тарааж, цус нөжтэй нь холиод "Май, "хатагтай" Анараа ийм байдаг юм" гэж хэлмээр санагдсан ч тэгэж хүчирхийлэл үйлдсэнээрээ би түүний мэдлэггүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа байдлыг арилгаж чадахгүй, дээр нь хүн зодсон хэргээр цагдаа сэргийлэх болмооргүй байсан тул дэмий бухимдахдаа уйлж уйлж тайвширсан даа. Энийг уншиж буй ЛГБТ хүмүүс Наагийг таньдаг бол хэлээрэй, Анараа блог дээрээ бичсэн байлээ шүү, хүн шиг байхгүй бол амьтнаас ч долоон дор болгож чадна, би алдах зүйлгүй хүн гэж байна лээ гээд дамжуулчаарай. Хүн хүнээрээ байх ёстой болохоос биш Наагий чам шиг хог новш байж явдаггүй юм шүү. 

Бас нэгэн мэдээ дуулгахад Зоригоо Ханзог ажиллуулсаар шатсаар, хаширсаар хальширч эхэлж байлээ шүү. Яаж ийж байгаад ийм газар байгаа дээр нь дэмжээд дэмжээд өгчихөөч дээ, ЛГБТ хүмүүс минь. Өөрсдийн орон зайгүй байна гэдэг маш хүндийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа, бүгд. Ханзо хаагдчихвал бид яах ёстой болох вэ? Дахиад л энд тэнд нүд үзүүрлэгдээд л, өөрсдийнхөөрөө ч байж чадахгүй тэнэг байдалд эргээд орох уу? Хүмүүс бие биеэ байнга нэг газар орохоор нь "энэний тэрний тавилга" гээл сүйд болдог юм. Больчооч дээ. Үндсэндээ би бол маш үнэнч хүн, нэг газар таалагдвал тэндээ байнга орох дуртай. Ханзо бол миний бараг л хоёр дахь гэр юм бус уу. Хэрэв бие биеэ хүндэлдэг л бол хүмүүс өөрийн дуртай газраа, өөрийнхөө тааваараа байх газраа л байгааг нь хүндэтгээд сурчих ёстой юм бус уу.

Элдэв шалдав: хмммм, би энэ зун нэг маш сайхан сэтгэлтэй, гайхалтай хүн болох найзындаа хоёр сар амьдарсан юм. Эмэгтэй хүн. Гэтэл тэр бидэн хоёрыг хайр дурлалын харилцаанд байсан гэж хүмүүс буруу ойлгоод, зарим нь бүр тэгэж цуурсан байх юм. Тэр эмэгтэй надад дурлаж байсан үе бий бий, гэхдээ би түүнд дурлаагүй, дурлаагүй хүнтэйгээ янз бүрийн учир ургуулж чаддаггүй жоохон тэнэг гар учир бид хоёрын хооронд хэзээ ч тийм зүйл байгаагүйг тэрний нэрийн өмнөөс болон өөрийн нэрийн өмнөөс андгайлъя. Шингэн талхаа ихдүүлэн хэрэглэсэн хүмүүс миний яриаг буруу ойлгосон, түүнийгээ хүмүүст ярьсан юм бус уу. Талхаа шингээж сайн ойлгож бай л даа. Хэрэв татагдаад дурласан байсан бол мэдээж юм болох нь гарцаагүй ч сүүлийн хоёр жил зүрх маань чөлөөгүй байсан учир тэр эмэгтэйтэй юу ч хүсээгүй байх нь. Харин сүүлийн нэг сар нэг хөөрхөн шинэ мэдрэмж үүсээд, өмнөх хоёр жилийн сэтгэлийн халирал, уярал, хайр дурлал бага багаар арилж, шинэ дурлал үүсээд ч байгаа юм шиг мэдрэгдээд эрх чөлөөгөө зарлан тунхаглаж байгаа. Харамсалтай нь энэ шинээр үүсч байгаа дурлал ч мөн юу л бол доо, тэр хүн намайг хүн утгаар нь олж харахгүй, транс гэдгээр минь харсаар бас дахиад л надаас айж, надаас зугтах зүйл болох юм биз. Харж л байя.

Сая дааврынхаа энэ жилийн сүүлийн тариаг хийв ээ. Энэ жил цус алдалт энэ тэртэй байсан учир бүхэл бүтэн 1 дааврын тариа илүү хийсэн байналээ. Уул нь нэг тариа нь 2 сараас 3 сар хагас барьдаг ч залуу хүн болоод тэр үү, илүү хурдан боловсроод, хоёр сар хагастаа нэг тарих шаардлага гараад байгаа. Өндгөвч сав нтрийг авахуулсны дараа дааврыг зүгээр л гурван сардаа нэг удаа тарьж болно. Мэс засалчтайгаа өдрөө яриад байгаа, бас мөнгө санхүү яах нь вэ, харж л байна.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...