Monday, December 2, 2013

сая таван зуун мянгад нэг

Bravery. Kindness. Clarity.
Honesty. Compassion. Generosity.
Bravery. Honesty. Dignity.
Clarity. Kindness. Compassion. 
-- Philip Glass, "Forgetting"

гурван саяд хоёр. харин би цор ганц, хэзээ ч үл давтагдах үйлийн үрийн ноогдолтой нэгэн. хүссэнээрээ амьдрах зориг, чадал байгаа цагт юунд ч сэтгэлээр уягдалгүй зөвхөн урагшлах. сэтгэлийн хүлээсээс ангижирах цаг ирээд өнгөрсөн. сэтгэлээ хоёр жил илүү цөмөртөл нь шаалгууллаа. эргээд харахад бүх зүйл учир утгатай л байж таараа. түүнийг нь оюун ухааны үйл явцаар ойлгов уу, сэтгэлээрээ хүлээж авав уу, бүү мэд. гэвч бүх зүйл жам ёсоороо урагшилж байхыг, бие сэтгэл, оюун бодол маань гацаалтааас гарч эхэлснийг л мэдэрч байна. маргааш үд дунд энэ биеийг олсноор анхны амьсгалаа авч, мөнх бус энэ хорвоогийн алдаа оноо, жаргал зовлон, үйл мэдрэмжийг амсахар ирснээ гучин долоон жилийн өмнө тунхагласан тэр л өдөр болох нь. жил бүр төрсөн өдрийнхөө хавьцаа амьдралаа эргэж харах, тунгаах, дүгнэх, төлөвлөх үйл явцыг хийдгээрээ хийж сууна. буруу хүйстэй ч энэ л биеийг олж төрсөндөө, ээж аав хоёртоо, лгбт хүмүүстээ, амьдралд намайг "би" болгосон бүх зүйлд бүрэн талархах энэ сэтгэл үүсээд хоёр жил хагас болж. одоо ч энэ талархах сэтгэл дүүрэн давалгаалсаар. амьдрал сайхан. хамгийн хэцүүдээ ч сайхан. тамлагдаж, хэмлэгдэж, үйрч бутарч, эс оршихуйн сэвэлзээнийг мэдэрч үгүй болтлоо цөм шаалгуулж байхдаа ч сайхан. гурван хоног нойргүй хоносон өнгөрсөн долоо хоногийн тунгаалт надад "урагшил" гэсэн бодлыг л төрүүлсэн. урагшилхаар шийдсэн. гацаалтаас ангижирсан. одоо бүх зүйл зөвхөн миний сонголт. харамсалгүй сонголтоо хийх. сонголтоороо амьдрах. эмзэглэлгүй амьдрах.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...