Thursday, December 12, 2013

Зарим өдрүүд | Some days

2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гарах "Амьдрал, хайр, эрх чөлөө: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи"-д багтсан


1.
Зарим өдөр зовнил,
Зарим өдөр баяр,
Зарим өдөр чамайг
Залхаан хилэгнүүлдэг.
Зарим өдөр,
Зарим өдөр юу ирж буйг хараад
Бодсоноос илүү гэрэлтдэг.

2.
Зарим өдөр
Өө, би лав хэзээ ч...! гэхэд
Зарим өдөр чи
Бурханыг үүрд магтан дуулдаг.
Зарим өдөр чи
Бурханыг хараан зүхээд дараа нь
Тэр л худалтайгаа тэмцдэг.
Зарим өдөр ноцолдоостой,
Тэгээд бас гингэнээстэй.
Харин зарим нь
Хохьмой яс ч үлдээлгүй яваастай.
Зарим өдөр гав ганцаарханаа
Тийчэгнээстэй.

3.
Эгч минь, юу хэлж буйгаа би мэдэхгүй,
Залбирахгүй л бол өөр хүмүүс ч мэддэггүй.
Хайр л цор ганц хариулт гэдгийг,
Олсон дээр дэнжигнэгч л зөвхөн бүжигчинг би мэдэх.

Амраг олсноосоо унах өнөөдөр
Хэрхэн бид залбирснаас шалтгаалан тогтоно.
Хэн ч үл мэдэх бурхан биш
Бид л бие биеэ тэвэрнэ.
Унан буй мөнх бус тэр бидний ахан дүү.

4.
Зарим өдөр явдаг,
Зарим өдөр гашууддаг,
Зарим өдөр чи бараг л үл итгэдэг.
Зарим өдөр чамд итгэдэг,
Зарим нь ч үгүй,
Зарим өдөр чамд итгэхэд
Харин чи үгүй.
Зарим өдөр шаналал,
Зарим өдөр галзуурал,
Зарим өдөр чамайг
Санаснаас чинь ч илүү баярлуулдаг.
Зарим өдөр, зарим өдөр харин

Гэрэлтэхийн дээдийн гэрчүүд болдог.

Жеймс Болдуин
(хөрвүүлсэн би бээр)

Some days
1.
Some days worry
some days glad
some days
more than make you
mad.
Some days,
some days, more than
shine:
when you see what’s coming
on down the line!

2.
Some days you say,
oh, not me never ⎯ !
Some days you say
bless God forever.
Some days, you say,
curse God, and die
and the day comes when you wrestle
with that lie.
               Some days tussle
then some days groan
and some days
don’t even leave a bone.
Some days you hassle
all alone.

3.
I don’t know, sister,
what I’m saying,
nor do no man,
if he don’t be praying.
I know that love is the only answer
and the tight-rope lover
the only dancer.
When the lover come off the rope
today,
the net which holds him
is how we pray,
and not to God’s unknown,
but to each other ⎯ :
the falling mortal is our brother!

4.
Some days leave
some days grieve
some days you almost don’t believe.
Some days believe you
and you won’t.
Some days worry
some days mad
some days more than make you glad.
Some days, some days,
more than shine,
witnesses,
coming on down the line!

James Baldwin

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...