Friday, January 31, 2014

attachment vs. detachment

сүүлийн хоёр өдөр үзсэн хоёр кино маань хоёр жилийн өмнөөс оюун ба сэтгэлдээ мэдэрсэн зүйлийг дахин сануулав. "би зууралдсаар байна" гэдгийг. Stay ч тэр, Jacob's Ladder ч тэр аль аль нь үхэж буй хүмүүсийн амьдралын тухай зүүд. зүүд гэждээ, магад хэдэн минутын үйл явдлыг бүхэл бүтэн олон хоногоор, сараар өнгөрсөн амьдралынхааа мэдрэмж, туулсан зүйлс дээр тулгуурлаад тэр орон зайд амьдраад байгаа юм шиг л. бие нь үхэж буй хүний цаг хугацааны мэдрэмж шалаас шал өөр байдаг бололтой. гадна талд нүд нь харж байвал харж буй зүйлсээ, харахгүй бол сонсч, үнэрлэж буй зүйлсээ үхэж буй тархиндаа боловсруулан үхлийн зүүдэндээ багтаана. яг л түрүүн хоёр дах киног үзэж байхдаа хагаст нь ч хүргэлгүй унтчаад киноны яриаг зүүдэндээ багтаасан учир ойрд тэгж хар дараагүйгээрээ хар дарж сэрсэн шиг. сэрэхэд кино яг дуусч байх жишээтэй, дундаас нь дахин эхлүүлээд яагаад хар дарснаа ойлгосон. яриа, орилоон, үгийн утгуудыг бүгдийг нь зүүдэндээ өөрийнхөөрөө багтаачихсан, тэгээд л хар дарааск. оршихуй гэдэг зөвхөн л мэдрэмж юм даа. түүнийг сэрүүн хүлээж авах уу, унтаа хүлээж авах уу, эсвэл бүр мэдрэмжийг үгүйсгэж амьдрах уу, тэр бол хүн бүрийн өөрсдийнх нь сонголт. гэвч ихэнх хүний хувьд хүн амьтан л учир мэдрэмжээ сонсоод хүсэлдээ автана, хүсэлдээ автаад хүссэн зүйлээсээ зууралддаг, ямар нэгэн байдлаар. зууралдсаар байхад үйлийн үр тодорхой хэмжээгээр үүснэ. үйлийн үр үүсэх үгүй магад юунаас, яаж зууралдаж байгаагаас бас шалтгаалах л байх. дахиад л өөрийгөө бодов. "би гэдэг нөхөр чинь өдөр болгон дурлаад л яваад байдаг, юун их сэтгэл зүрхний багтаамж вэ дээ" гэж инээх. өнгө, мөнгө, үзэгдэл бүхнээс татгалзах, байлгасан ч зөвхөн хэрэгцээг хангах хэрэгсэл болгож амьдарч байгаа ч хайраас татгалзаж чадахгүй, түүндээ ууссаар байгаагаа хараад өөрийгөө нэг талаас өрөвдөх, нэг талаас дооглох, бүр нөгөө талаас "өөр зүйл биш нь яамай даа" гэх. хайраас зууралдах нь нэг их муу зүйл биш. гэхдээ л сүнсний хичээл үргэлжилсээр байгааг би хайраас зууралдах тоолондоо ойлгодог. ямар ч байсан хайраас татгалзаж чадахгүй гэдгээ л мэдэж байна. нигүүлсэхүй буюу ертөнцийн бүх амьтай амьгүйг хайрлах хайр, ээж аавыг хайрлах хайр, ах эгч дүүсээ хайрлах хайр, найз нөхдөө хайрлах хайр, лгбт олон нийтээ, гадаа гудамжинд зөрөх хүмүүсийг хайрлах хайр, хааяа амтлагдах амрагийн хайр. гэхдээ л эцсийн дүндээ л хайр...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...