Monday, January 6, 2014

Бурханы уруулд хүрэх...

For N.

Дурлана, хайрлана, хайлна, уярна, урсана, уусна, шанална, үгүйлнэ гэдгийн эцсийн үр дүн юу вэ гэсэн чиний асуулт гурaв хоног толгойноос гарсангүй. Хүмүүс ихэнхдээ тэр хүнээ эзэмдэх, өмчлөх, сүүдэр шигээ байлгах, хажуудаа байлгах, түүнээс яг л өгснөө, мэдэрснээ хүлээх, хүсэх, шаардах гэж ойлгодог шиг. Гэтэл үнэндээ энэ болгоны эцсийн үр дүн зөвхөн хүн дурлаж буй мэдрэмжээрээ дамжуулж өдөр тутмын бус, эгэл бус, ямар нэг тэнгэрлэгийг, бурханы уруулд хүрэх мэт мэдрэмж авдагтаа л байдаг мэт. Эцсийн үр дүн хамаагүйгээр урсах зүйлийг урсгах л хэрэгтэй. Урсгалгүй тэр мэдрэмжээ үгүйсгэн зууралдах, эсвэл тэр мэдрэмжээ хүчлэн хорих, эсвэл хүчлэн хэвээр байлгах гэж зуурах тусам эдгээр сүнсний мэдрэмж нь бас эргээд шаналал болж хувирдаг мэт... Харин над шиг зөвхөн мэдрэмж, мэдрэмждээ үнэнч амьдардаг хүний хувьд зөвхөн урсгах л хангалттай. Над шиг дурлаж хайрласан ч тэрийгээ тулгаж чаддаггүй, хүсдэггүй хүнд энэ л хангалттай. Хэн ч гаднаас нь хараад ичимхий гэж хэлшгүй надад энэ л, бурханы уруулд хүрэх л хангалттай... Урсгах тусам өдөр бүр дурлана. Өдөр бүр өөр өөр хүнд, эсвэл нэг л хүнд дурлана, урсгах тусам. Өдөр бүр тэр л бурханы уруулд хүрэх мэт мэдрэмж нь хөглөнө, онгод болно. Урсгах тусам бүх зүйл мөнхийн бус учир угаасаа л энэ л мэдрэмж, яг одоогоос өөр юу ч байхгүйг мэдэрнэ. Түүгээрээ л эргэлт буцалтгүй амьдарна. Урсгах тусам энэ л сүнсний бүжгийг ажиглахаас өөр зүйлгүй болно...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...