Saturday, January 18, 2014

Минийх биш үлгэр

Эртээ урьдын цагт нэгэн яруу найрагч амьдран суудаг байв. Хүнд байтугай хорхойд гэмгүй. Ариун. Цагаан. Цав цагаан болохоороо уйлна. Өглөө сэрээд нарны туяаг мэдрээд уйлна. Үсээр нь тоглох оройн зөөлөн салхийг мэдрээд, түүнд дурлангаа уйлна. Бороо, цасны чийг сэтгэлийн гүнийх нь харууслыг задлахад бас л уйлна. Уурандаа уйлна. Баярласандаа уйлна. Шударга бусыг хараад, мэдрээд багтран уйлна. Оршихуйгаараа, нулимсаараа яруу найраг бичээд л, бичээд л. Түүний нулимсыг харахаар тив тив алгасан хүмүүс очно, нулимс түүний бясалгал. Нулимсан яруу найргийн хаан тэрээр уйлсаар амьдран суудаг байв. Тэгсэн хаанаас ч юм, яагаад ч юм гэнэт цөмийн бөмбөг дэлбэрээд амьдарч байсан хот улс нь мөхөв. Дэлхий бараг мөхөв. Хаашаа ч харсан үхэл, зовлон, утгагүйдэл. Ай хөөрхий, ганцаардав. Ганцаардах байтугай хэмжээлшгүй их бие сэтгэлийн шаналалд нэрвэгдэв. Аргагүй, цацрагт бүхэлдээ түлэгдчихсэн юм чинь. Амьд үхдэл болж байгаагаа мэдэж байгаа ч амьдраад л байв, бүр хэзээ хэзээнээсээ ч илүү үхэлрүү хөтлөн буй хордож бутарч буй амьдралдаа дурлав. Учир нь цөмийн бөмбөгийн дараах ертөнцийн өнгө дэндүү гоё байсан учир түүнийг алж буй цацрагт тэр дурласан байв. Цацраг ч түүнд дурлаад биеийг нь идсээр. Зам зуураа хэдэн сэглэгдсэн, хөл гаргүй хүмүүсийг олов. "Ханьтай юм даа, бас зугаа юм даа" гэсээр өөр дээрээ аваад, овоохой босгоод амьдарч эхлэв. Яах ч аргагүй. Уйлсаар. Дурласаар. Өөрийг нь алж буй тэр цацраг байгаагаараа л цацарсаар, алсаар, хордуулсаар...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...