Thursday, January 23, 2014

хувьсгал, мэдрэл зүүдүүд болон цуврал алуурчид гэх мэт

мэдрэл зүүд зүүдлэдэг хэвээр хэхэхэх. би нэг газар байх юм гэнэ. монгол л лав биш. жоохон дулаан орон, бас хүмүүс нь нэлээн үсэрхэг, кавказ царайтайдуу, эсвэл латин америк ч юм уу (латин америкийн нэг уулын оронд хувьсгалын нэг хэсэг болж байна гэж бас арван хэдэн жилийн өмнө зүүдлэж байсан). тэнд мэс заслуудынхаа нэгийг хийлгэх гэж очсон юм байх. эмнэлэгтээ үзүүлээд, "мөнгө маань хүрдэг байгаадаа" нтр шигээ санаа зовсон шигээ зочид буудалдаа ирээд утсаар хэнтэй ч юм яриад зогсч байтал гэнэт өрөөнд баахан буу шийдэм барьсан хүмүүс сүр бадруулан орж ирэхээр нь гайхаад цонхоор хальт харахад бүх байшингуудаас хүмүүс том том тавилгаа унагаагаад, гүйлдээд, орилоод, бослого, хувьсгалын үйл явц болж байгаа бололтой. намайг яасан ч үгүй, гэхдээ буу шийдэмтнүүд өрөөний том том авилга болон телевизрийг цонхоор гаргаад хаячихав. надаас "чи хэн, юун хүн? нэгдэх эсэх" гэж асууж байгаа бололтой, би толгой сэгсрээд гараа дэлгэж нтр. тэгээд нэгэнт ор ч үгүй болсон хүн буудлаасаа чемоданаа чирээд өөр буудал хайгаад явж байх юм. тэгээд гэнэт дуурь бүжгийн театр дээр явж байна, улаанбаатарт. хүүхдийн хорт хавдрын эмнэлгийн хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцож байгаа юм гэнэ, тэгсэн билетээ авахаа мартсан. заяа намайг "билетээ эрт ав гэж хэлээд байхад" гэж үглэсээр нэг билет өгч мөгч хэххэхэ. тэр хувьсгал нтрээс амьд гараад явсан юм шиг байгаан. амьдралдаа маш олон мэдрэл зүүд зүүдлэж байсан хөөөөн. нэг нь харанхуй ертөнцийн харанхуй бурханы тухай. нэлээд дээр, 1999 онд уу, 2000 онд уу. нэг л тийм гэрэл гэгээгүй сав саарал ертөнц, технологи гэхдээ маш хөгжсөн. олон давхар хурдны замтай, түүгээр нь маш олон нисдэг машинууд нисээд, би нэгнийх нь дотор хүмүүстэй сууцан, тэр харанхуй хотыг хараад л гайхаад л явах юм. хамт яваа хүмүүс нэг тийш яарч байна. би "хаашаа явж байгаа юм бэ?" гэхэд "бурханд очиж мөргөх гэж байна" гэнэ. ниссээр нэг өндөр байшингийн хавьд ирээд олон давхар хурдны замаасаа доош ч буулгүй шууд тэр барилга дээр, тэр өндөр дээр байдаг зогсоол дээр машинаа тавьчих юм. орлоо. томоо, бүдэг бадаг гэрэлтэй заал. улаанбаатар зочид буудлын нэгдүгээр давхарт байдаг рестораныг хоёр нийлүүлсэн мэт заалаар дүүрэн хүн, шалаар нэг. зарим нь уйлж майлах юм, зарим нь завилаад хөдөлгөөнгүй сууцан, зарим нь энд тэнд эргэлдэх юм, хоорондоо бараг ярихгүй юм, бүгд заалны урагш харцан, тэнд тайзтай. харваас шашны экстааз явагдан байгаа нь илт. тэр хүмүүсийг харж ангайгаад л, бас тэр бурхан гээд байгааг нь олж харчих горьдлого өвөртлөөд л, орж ирсэн заалны өнцөгтөө бүгдийг ажаад л зогсоод байв. харин хамт ирсэн хүмүүсийн сураг тасарсан. тайз нь заалаа бодвол арай гэрэлтэй. тэгж байтал үхэр толгойтой, хүн биетэй, нэлээд догшин байрын нэг зүйл гэнэт тайзан доороос гарч ирээд тайзны голын сэнтий дээр суув. бүх хүн уйлж, орилж, үглэж, мөргөж, бүжиглэж эхлэв. гэтэл яагаад ч юм би тэр зүйлийг хараад "ээ, энэ чинь бурхан биш, бурхан болж жүжиглэж байгаа эгч маань байна шүү дээ" гэж дотроо уулга алдаад, хүмүүсийг харан өрөвдөж байна гэж зүүдлэсэн. 

өчигдөр харин BBC-ийн цуврал алуурчдын ген, биохимийн тухай баримтат кино үзэж байгаа гэнэт тэр зүүдийг санасан... ямар учир жанцангийн холбогдол байсан юм бол доо. хүмүүст нэг ген дутагдсанаас болоод тархины нервны хөгжил нь түүнийг юм мэдэрдэггүй, бусдын мэдрэмжийг огт мэдэрдэггүй хүн буюу бусдын өвдөлтийг үл хайхрагч, тийм дээ ч бусдын амь насыг ч бүрэлгэж чадахуйц болгодогт орчин маш их нөлөөлдөг гэнэ. хэчнээн тэр ген нь байхгүй ч хайраар дүүрэн гэр бүлд өссөн бол тэр хүн цуврал алуурчин болдоггүй. харин хүүхэд насандаа ямарваа байдлаар гэр орондоо хүчирхийлэлд (хүчирхийллийн олон төрлийг дахин санаарай) өртөж байсан бол тэр байхгүй ген нь хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлдгийг баримтат кинонд харуулсан юм. багаасаа эгчдээ шалны мод хугартал, төмөр шүхэр хугартал зодуулдаг байсан ч ээж аав хоёр эгчид уурлахад урдуур нь орж "намайг зод" гэж өмөөрдөг байсныг ээж дандаа ярьдаг. харин эгч намайг өмөөрч байсан болов уу. яг ижил орчинд, яг нэг эцэг эхээс төрсөн, яг ижил сургууль, соёлын орчинд 19, 21 хүртлээ байсан хоёр хүн тийм өөр өөр өнцгөөс ертөнцийг олж хардаг гэхээр үнэхээр гайхалтай. магад гурав хүрч байхад нь аавын хийсэн зүйл тэр хүнийг алсан юм болов уу. би төрөөд зургаа, долоон сартай байхдаа шөнө шээгээд, даараад уйлж л дээ, нялх юм чинь. тэгсэн аав очиж хуурайлахгүй байгаад л байсан гэнэ. би гандан үл буурна биз дээ. ээжийн бие муу учир байнга л эмнэлэгт хэвтдэг байснаараа гэрт бид гурав л байсан хэрэг. нойроо харамлан харамлан сүүлдээ орилооноос маань залхаад аав очиж хуурайлж гэнэ. тэгсэн даарсан, уурласан, магад орилсоор өлссөн анараа уйлсан хэвээр байсан гэнэ. дуугүй болохгүй байхаар нь тэгсэн аав намайг зодсон гэдэг. зургаа долоон сартай яс нь ч бүрэн ясжаагүй хүүхдийг хаана нь зоддог юм бол. би амьдралдаа ухаан орсноосоо хойш ясаа хугалж үзээгүй, гэхдээ миний нэг яс хугаралттай гэж гардаг. тэрийг би санадаггүй. тэр нялхын зодуурынх уу? чарлаж өгч дээ, анараа. тэгсэн баахан алгадаж алгадаж шалруу чулуудчаад унтаад өгч, аав. анараа шалан дээр уйлж уйлж уйлж унтсан гэдгийг хэлд бүрэн орж амжаагүй эгч маань ээжид ганц хоёр үг, дохио зангаагаар ярьсан гэдэг. хамгийн хайртай, аврагч хэмээн хардаг, бурхан мэт үздэг хүн нь нялх дүүг нь тэгснээс болж эгч маань ер нь юу ч мэдрэхээ больсон байх. би ч яахав, тэрийг санах насанд биш байсанд маш их баярладаг. гены шинжилгээ гэхдээ өгнө өө, боломж нь олдвол.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...