Saturday, January 25, 2014

ёс суртахууны молекул

ёс суртахууны молекулгүй хүмүүсийг буудах ёстой. би энэрэнгүй хүн, гэвч туйлын буруу зүйл туйлын л буруу. туйлын зөв зүйл туйлын л зөв. уржигдар шөнө тэр цуврал алуурчдын тухай баримтат киног үзсэнээс хойш сэтгэл үймрээд, уймраад, өчигдөр нэгэн гайхалтай эмэгтэйтэй жил гаруй уулзаагүй байгаад уулзсан ярианаасаа болж бүр их уймраад, уйлаад, одоо ч уйлсаар, сэтгэлдээ. хөөрхий дөө, хийж чадах ганц зүйл нь уйлах. бас үгүй, гэхдээ миний хяналтаас гадуурх зүйлс олон, тэгэхэд хийх ганцхан зүйл нь уйлах, цурхирах, толгойгоо шаах. миний амьдрал дардан байгаагүй. хүмүүсийн үзэх ёстой зүйлийг зарим талаараа зуу нугалж үзсэн хүн. тас хар, харанхуйн дээд харанхуй байж магад ч хүн, үзэж туулснаараа. гэхдээ тэр тас хараас би гэрэл гэгээг олсон. үзэн ядалтаас хайр, түнэр харанхуйгаас гэрэл гэгээ. тэгэхэд миний ёс суртахууны молекул, миний насаараа хайрлаж яваа ЛГБТ хүмүүс л тусласан. гэхдээ уймарч байна. үймэрч байна. тарж бутарч байна. би 11 настайгаасаа хойш хүүхэд насгүй явсан. миний хүүхэд насыг хүмүүс алсан. хүмүүс хүүхдийн хүүхэд насыг хөнөөчөөд, алуурын дээд алуурыг хийчээд үйлийн үрээ хүртдэг, харсан. тэр 11 насны миний амьдралд хамааралтай тэр зүйлийн туйлын буруутан намайг 14 настай байхад шоронд алуулсан. үйлийн үр. 11 настайд болсон явдалтай бас нэгэн сэжмээр холбоотой хүн дараа нь бас л бусдын гарт алуулсан. үйлийн үр. хүүхдийн хүүхэд насны алуурчид байсаар байгаад, магад хажуу айлд ч юм уу, миний таньдаг гэр бүлд ч юм уу байсаар байгаад, ёс суртахууны молекулгүй, шууд ба шууд бус утгаар алуурчид байсаар байгаад, хүний оршихуйг тийм түнэр харанхуйруу түлхэгчид байсаар байгаад би зүгээр л үхтлээ багтарч уйлсан, одоо ч уйлсаар. харанхуйг зөвхөн гэрлээр гийгүүлнэ. үхэл=гэрэл, тэдний аврал...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...