Wednesday, February 12, 2014

хувийнхаа мөрөөдлүүдийг хойш тавих

уул нь гүнийн гүнийнхээ мэдрэмжид суурилсан мөрөөдлүүдээ хөөж эхэлж байсансан: юмаа бичих, визартивизм, "мэдрэл муутай" бүтээлч хүмүүстэй тэр л оюун, сэтгэлгээ, эцсийн дүндээ мэдрэмжийн ижил орон зайгаас онгод амтлах, түүгээрээ солиорцгоох гээд л. гэтэл нөхцөл байдал буцаад олон жил хийсэн, босгосон, гэвч одоо бантан болчоод буй нэг чухлаас чухал зүйлрүү дуудах. дуудлага бас л хувийн орон зайд минь халтай, аюулгүй байдалд минь сэвтэй, гэвч надаас өөр буцаад босгох хүн байхгүй. дээрээс нь миний бие дийлэх үү гэх асуудал үүссэн байгаа. үнэхээр миний бие хаа дийлэхүйц бол бантан болсон зүйлийг босгосныхоо дараа хажуугаар нь амжуулж эхлэх энерги байж л таараа. үгүй бол хувийнхаа мөрөөдлүүдийг хойш нь байтугай ортас мартах шаардлагатай болно. нэг л сонирхолтой, сонин, чухал, буцаж ч юм уу, зарим талаараа ирнэ ч гэж санаагүй салаа зам дээр ирчлээ л гэдгээ мэдэрч байна. дээр нь хамгийн аймаар нь энэ зам дэндүү ганцаар алхах зам гэдгийг өмнөх туршлагаасаа мэдэх учир зүрх өвдөж байна...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...