Wednesday, March 19, 2014

ХДХВ ба хайр

сар хагасын өмнө би ХДХВ-ын халдвартай байж магад гэсэн зүйл сонсов оо, хөөрхий. гүн гүнзгий шоконд шаасан даа, харин ч нэг. гурван сар хориод хоногийн өмнө хийсэн сүүлийн сексийг би өөрөө нэг их хүсээгүй ч хоёр жил "алсаас" хайртай явсан хүнээсээ сэтгэлээ бүрмөсөн салгахаар шийдсэн байсан тул "түй, яадын цус" гээд оролдож үзсэн байх нь. шилжилтийн дараах миний хоёр дахь гей секс. бүх, бүр бүх шүү, зүйлээ золиослон барин тэгэхгүй л бол үхэх байсан хүйсийн шилжилтээ эхэлсний дараа юуг яаж хэрхэн мэдэрсэн тухай хог новш болтол нь энэ орон зайд ярьсан ч дахиад давтахад шилжилтээсээ өмнө зөвхөн эмэгтэйчүүд, за бас ганц нэг тохиолдолд алсаас эмэгтэйлгийн эмэгтэйлэг банди нарт дурлаж байсан би анх эр хүн шиг эр хүнд, тэр нь бас гей ээ, ядаж байхад, дурлаад өөрөө шокроод бараг л жил явсан. за тэр яахав, тэгээд өнгөрсөн жилийн сүүлрүү ороход хамгийн сүүлд өөртөө ганц нэг шөнийн зугаа, хичээл болгосон тэр залуу ХДХВ-тэй гэсэн мэдээг сонсоод ёроолгүй, тас харанхуй газрын гавруу унасан байх нь. он гарахаас өмнө шинээр эхэлсэн хайр дурлалын түүхийн баатар хажууд минь байсан л, тэр үед. бие биедээ хүрч чадахгүй, угаасаа ч намайг транс утгаар хэчнээн татагдаад, дурлаад байгаа нь нүдэн дээр илт ч тэр яах ч учраа олохгүй, би ч бас түүний орон зайг хүндэтгээд, сонголт хийхийг нь хүлээгээд, жоохон гайхаад л байсан бид хоёрын нөхцөл байдал ямартаа ч сексрүү хандаж байгаа гэж баяссан би тэр мэдээг сонсонгуутаа түүнд хэллээ: "сүүлд унтсан залуу маань ХДХВ-тэй болж таарчээ" гэж. "өнөөдөр шинжилгээ өгсөн, гэхдээ цонх үе учир сарын дараа дахин шинжилгээ өгнө" гэж. тэгсэн тэр маргаашнаас нь шууд өөр хүнтэй болзож эхлэв ээ, хөөрхийс. харин би үхтлээ түүнд дурласан ч үг дуугүй "амжилт" гэсэн шигээ л үлдсэн.

яг тэр үеэр монголд ирсэн байсан нэг найздаа түүний тухай ярьж байгаад "өө нээрээ намайг халдвартай байж магад гэдгийг сонсоод тэр шууд өөр хүнтэй маргаашаас нь болзож эхэлсэн" гэв. харин тэр найз маань "тиймхэн зүйлээс болж, бүр баталгаажаагүй оношийн төлөө чамайг орхиж явах хүн чамд хэрэгтэй юу, анараа? бодоорой" гэснийг нь зөндөө бодсон. бодоод бодоод эцсийн дүндээ өөр дээрээ бодлоо л. "нээрээ би нэг хүнд дурлаад, бас тэр хүн маань ямар нэгэн байдлаар бие эрхтэний хувьд өөр, дээр нь ХДХВ-тэй байсан бол би яах вэ?" гэж. үнэхээр миний дурласан, дурлал нь хайр болсон, миний хамгаас эрхэм хүн бүх хүмүүсээс өөр бие эрхтэнтэй бас ХДХВ-тэй байвал би тэр хүнийг сонгож чадах уу гэж. тэр үед ч, одоо ч миний хариулт яг ижил: хэрэв би үнэхээр л дурласан бол, тэр хүнээс өөр хүн надад хэрэггүй л бол миний түүнийг хайрлах нь хэнд хамаатай юм, тэрний ХДХВ-тэй нь ч хэнд хамаатай юм. нэг нь ХДХВ-тэй, нөгөө нь ХДХВ-гүй олон л хосууд олон жил хамт амьдраад л болоод л байдаг хойно, тийм хосуудыг ч зөндөө л харж л байсан. тэгээд л бодлоо: ХДХВ-тэй хүмүүс нээрээ өрөвдмөөр юм даа гэж. хайр дурлалын хувьд над шиг шилжилтэнд орсон бие эрхтэнтэй хүнд сонголт маш бага болдог, дээр нь ХДХВ-тэй болчихвол тэгээд л "конец фильма", амиа хорлохоос өөр аргагүй юм уу даа гэж.

аан тийм, нээрээ би шинжилгээгээ баталгаажуулсан, гурван сар хориод хоногийн хугацаа бол хангалттай, ХДХВ-гүй гэдгээ сонссон өчигдөр миний хувьд амьдралын минь цоо шинэ хуудсыг эхлүүлснийг хэлэхээ мартаж. хэнтэй ч, хэзээ ч дахиж ямар нэгэн байдлаар эрсдэлтэйгээр унтаж хэвтэхгүй (жишээ нь, бээлийгүй шаахгүй, кондомгүй хөхөхгүй гэх мэт). цэв цэвэрхэн цааснаас эхлүүлж байгаа хаххахх. гэхдээ энэ сүнс гэдэг урхаг, мунхаг, нэг дурлахаараа үхтлээ дурладаг, мартталаа үхэх гэж байгаа юм шиг шаналдаг эрхтэнг алж хаямаар байна. хэчнээн ч жил хэчнээн ч хүнд сийчүүлэв дээ хөөрхий. одоо боллоо штээ.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...