Monday, March 31, 2014

амьтны хүрээлэн

өнөөдөр нэг эмэгтэйг ажилд авах санаа өвөрлөн ярилцлаа. тэгээд нэлээд ярилцаж байгаад дотроо бугшаад байсан нэг зүйлийг ам хэлэрээ гаргачихсан чинь маш их тайвширсан шиг байна. "би, ЛГБТ хүмүүс бид, амьтны хүрээлээн биш". ЛГБТ хүмүүс гэхээр л бүр зүгээр л шоу цэнгээний гол үзмэр болсон, түүнийг нь ч бид өөрсдөө бас өөгшүүлсэн энэ байдлаас залхахын дээдээр залхаж. дээр нь ялангуяа би өөрөө, би гэж анархийг тунхаглан амьдрагч киборг (хүн машины эрлийз хүртэл хүний сүнстэй учир дурлаж хайрлана, шархална, цөхрөнө, мөлхөнө сүүлдээ болино) амьтны хүрээлэнгийн үзмэр биш. намайг хүн утгаар нь харж чадахгүй байгаа бүх хүнд "баяртай" гэж хэлж эхэлснээрээ үргэлжлүүлэх ёстойгоо хоёр хоног бясалгаж гашилгасан, өчигдөр шөнө эцэстээ тулсан. ханачихсан байлээ, анараа. хүн буюу хүний мэдрэмжийн бүх зүйл байдгийг, хэчнээн хааяа илэрхийлж гаргахгүй ч нүдэн дээрээ нүүрэн дээрээ ил гаргадгийг олж харвал хар, үгүй бол зайл. энгийнээс энгийн. одоо тэр аргадах маргадах, хүлцэх хүлээх, хамгийн гол нь амьтны хүрээлэн байхаас, инээд доог тохуу болохоосоо залхаж. дэндүү бодсон, дэндүү бат болгосон. намайг "огцомдож байна" гэж зарим найзууд хэлдэг, үнэндээ цаг минут үргэлж тархиа гашилгаж суудгийг хүмүүс мэдэггүй. огцом мэт харагддаг зүйлүүд үнэндээ миний хувьд бугшсаар яваад нэг тас хийсэн зүйлс л байдаг.  амьтны хүрээлэнгийн үзмэр мэт намайг санаж байгаа хүмүүст "баярлалаа, баяртай" :)))

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...