Sunday, March 9, 2014

Б-д
сөнөж буй надад ямар ч сонголтгүй мэт
сэтгэл оюуныг минь басах тэр захидал
чичирхийлсэн гар мэт намайг эрсээр
холоос багалзуурдах, цөхрөл урсгах.
намайг бүрэлгэчээд хайртай гэв үү?
нандин эхлэлүүдийг минь алчаад хариу хүлээнэ үү?
солиорол, шаналалаас өөр юу ч алга, энд.

өнчирсөн, би, үгүй болсон.
өнгөнүүдээс минь өөр юу ч хэрэггүй.
өнөөдрийг л давчихвал
маргаашдаа үүрд шингэнэ.
өнөөдрийг л давчихвал...
2014/3/9

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...