Sunday, April 13, 2014

Бүгдийн дунд ганцаар | Alone with everybody

Бүгдийн дунд ганцаар
мах ясыг хучна
дотор нь оюун,
хааяа сүнс
хийсэн байдаг.
тэгээд эмэгтэйчүүд
ханаруу ваар савна
тэгээд эрчүүд
тасартлаа ууна
тэгсэн ч
хайсаар 
хэн ч түүнийгээ ололгүй
хөнжлөөс хөнжил
дамжин мөлхөнө
мах ясыг хучна
мах махнаас
өөр зүйлийг хайна.

яах ч аргагүй
огт нэмэргүй:
бид бүгд
ганц л тавиланд
хоригдсон.

хэн ч хэзээ ч
нөгөөгөө олдоггүй.

хотын хогны цэгүүд дүүрнэ
хаягдал машины цэгүүд дүүрнэ
галзуугийн эмнэлгүүд дүүрнэ
эмнэлэг, түргэнүүд дүүрнэ
оршуулгын газрууд дүүрнэ.

өөр юу ч
дүүрдэггүй.

Чарльз Буковски

***

Alone with everybody
the flesh covers the bone
and they put a mind
in there and
sometimes a soul,
and the women break
vases against the walls
and the men drink too
much
and nobody finds the
one
but keep
looking
crawling in and out
of beds.
flesh covers
the bone and the
flesh searches
for more than
flesh.

there's no chance
at all:
we are all trapped
by a singular
fate.

nobody ever finds
the one.

the city dumps fill
the junkyards fill
the madhouses fill
the hospitals fill
the graveyards fill

nothing else
fills.

Charles Bukowski

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...