Tuesday, April 22, 2014

Цэнхэр шувуу

Цээжинд минь чөлөөлөгдөхийг хүсдэг
Цэнхэр шувуу байдаг.
Хатуурхаж би түүнд
“Цаанаа бай,
Чамайг хэнд ч харуулахгүй” гэдэг.
Цээжинд минь чөлөөлөгдөхийг хүсдэг
Цэнхэр шувуу байдаг.
Цэн цэнгээр дээр нь виский асгаж,
Саарал утаагаар түүнийг утдаг.
Тэгээд
Төмсгөөрөө толгой хийгсэд, барменууд,
Дэлгүүрийн худалдагчид, хэн ч бай,
Түүнийг
Дотор минь гэдгийг хэзээ ч
Гадарладаггүй.

Цээжинд минь чөлөөлөгдөхийг хүсдэг
Цэнхэр шувуу байдаг.
Хатуурхаж би түүнд
“Дуугүй бай,
Баллах гээ юу намайг?
Бантанг нь хутгах гээ юу?
Борлуулалтыг маань, Европт шүү,
Бусниулах гээ юу?” гэдэг.
Цээжинд минь чөлөөлөгдөхийг хүсдэг
Цэнхэр шувуу байдаг.
Хэрсүүдээ би
Харанхуй шөнөөр
Хүн бүр унтсан хойно л
Хааяадаа түүнийг гаргадаг.
“Байгааг чинь би мэднэ.
Бүү гунь” гээд
Буцааж торонд нь хийхэд
Багахан ч гэсэн тэндээ жиргэх нь
Багтраад үхээгүйнх нь,
Боож алаагүйнх минь.
Тэгээд бид хоёр
Нууц хэлцэлдээ үнэнч
Уйлам сайхан унтдаг.
Гэхдээ би уйлдаггүй.
Харин чи
Уйлдаг уу?
Чарльз Буковски
орчуулсан ухаантай

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...