Wednesday, April 30, 2014

шивээс, амьдралын мод, хайр

бодож бодож бодож нэг шивээснийхээ санааг олсон. хайртай хүнээсээ зургийг нь гаргаад өг гэж гуйх гэснээ больсон. өөрөө өөрийгөө илэрхийлэх тэр зургаа би өөрөө олж харах ёстой гэж бодсон. дээр нь түүнийг дахиж зовоохыг хүсэхгүй байгаа. амьдраг. амьсгалаг. яваг. сэлэг. туулаг. нэрмээс болж байсан л байж таараа, би гэж хүн. хэдэн хоногийн өмнө хараад үхтлээ хөөрөөд бараг л уйлахаа шахсан. тэгээд л зам гарч гүйнгээ уйлсан. жаргалтай харагдана билээ. болж дээ. хайртай хүнээ жаргалтай харах шиг жаргал, бас цөхрөл байдаггүй. яваг. угаасаа ч минийх байгаагүй. болгох гэж оролдсон ч эцэстээ үнэнтэйгээ эвлэрсэн: хэн намайг тоов аж. тэгээд бодчихоор амар, амьсгалж болж байгаа.

шивээсний тухайд: амьдралын эх булаг гээд кино байдаг даа, даррэн аронофскигийн амьдрал, үхлийн чанадад очсон агуу хайрын түүх... тэрний модыг арьсан дээрээ сийлүүлнэ. би өөрөө мод учир. нэг хүний хэлснээр цэлийсэн тал дээр ганцаараа ургасан аварга том мод юм гэнэ билээ. бас эзэнгүй байшин юм гэнэ билээ. аль аль зүйрлэл нь надад үнэхээр таалагдсан. мэдрэмжлэг сүнс, тэрийг хэлсэн охин. харин арьсан дээрх мод маань киноны майягийн соёл иргэншлийн амьд мод биш, небуларуу хөөрч буй олон мянган жилийн дараа үхлээр, бутралаар эргэж мөнхийг олж байгаа, гэгээрэлд хүрэхээр хөөрч буй үхэлд идэгдсэн мод. "death is the road to awe", "together we will live forever" гэсэн бичиг. бичгийг тойроод миний өмнөх бүх насны, амьдралуудын тойргууд. шивээсний өнгө ихэнхдээ цагаан, жоохон шар, бор, ногоон, хартай.

амьдралын минь, сүнсний минь мод. үнэнийг надад харуулахын тулд хэдэн мянган жил энд төөрсөн бэ, би, намайг төөрүүлсэн бэ, энэ болгон. хэлж мэдэхгүй. мэдээд ч хэрэггүй, мунхагтаа ичимз. гэхдээ энэ нас, энэ цаг хугацаа, энэ орон зай, миний энэ л хэн ч ойлгодоггүй, ойлгохыг ч л хүсдэггүй ертөнцийн минь өнгө хөг, өнгөрсөн одоо ирээдүй бүгд яг энд байна. байсаар л байна. хаашаа ч явахгүй. сүнсний мэдрэмж үргэлжилсээр. эндэх бүх зүйлд ороогдсоор ч хүлээсүүд жил ирэх тусам суларсаар. хайраас зуураад байдаг байсан маань хэвээр ч хайрын хүлээс суларсаар нэг мэдэхэд тавигдана. тавигдахдаа дэлбэрнэ. хэзээ ч эргэж ирэхгүйгээр сүнс минь ертөнцөд шингэнэ. "би", "үйлийн үр", эцэсгүй тойргууд бүгд задарна. хүлээх. тайван хүлээх л үлдэв. бүх зүйл явах замаараа, жамаараа явж байгаад ингэтлээ гүн бат итгэх цаг ирсэнд ч итгэмээргүй хэрнээ яг энд, яг одоо, үүрд ирчиж.

4 comments:

  1. hi,
    buh bichlegiig chin unshlaa zugeer l buh zuild ni amjilt husmeer sanagdlaa :)
    baga uilaarai~

    ReplyDelete
  2. hi, buh bichlegiig ni unshlaa zugeer l buh zuild ni amjilt husii gj heleh gesiin :)
    tgd bas baga uilaarai~

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...