Wednesday, May 7, 2014

Онол номер 32: өнгүүд

Хоёр жилийн өмнө хэсэгхэн болзсон нэг охинтой өчигдөр уулзав. Миний ч мартсан зүйлийг тэр сануулав. Болздог байхдаа би түүнийг үнсэж үнгэж байгаад гараа ийш тийш нь хийж л дээ, угийн сахилгагүй бас нэг мудак царайлчихвал болдоггүй бортой нөхөр чинь, тэгээд түүний дотоожных нь өнгийг яв цав хэлсэн гэж сануулсан юм. Миний өнгүүдийн тухай онол: өнгө болгон өөрийн үнэртэй, бас энергитэй. Худлаа гэвэл нүдээ боогоод өөр өөр өнгийн цаасан дээгүүр гараа бариад үзээрэй. Эсвэл үнэрлээд. Би л лав өнгүүдээс зөвхөн харааны таашаалаар барахгүй мэдрэхүйн бусад таашаалыг маш их авдаг нөхөр. Гэхдээ миний ертөнцөд сүүлийн жар гаруй хоног саарал хар л өнгүүд давамгайлж дээ. Харин тэдний үнэр нь ганцаардлын өмхий үнэр...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...