Wednesday, June 11, 2014

Онол номер 33: бэлгийн цөөнхийн хувь заяа алган дээрээ

Өнөөдөр бас л ажиглаад олон жил болж байгаа, хэдэн сарын өмнө фэйсбүүкээрээ шээрлэсэн нэг зүйлийг хуваалцмаар санагдав. Бэлгийн чиг баримжаа сонголт биш, солигдчихдог, өөрчлөгдчихдөг зүйл огтоос биш ("хүйсийн шилжилтэд л орохгүй бол шүү" гэдэг бас нэг тодотгол сүүлийн хэдэн жилийн маань мэдрэмжүүдээс үүссэн, ганц минийх ч биш, бусад транс хүмүүсийн шилжилтийн үйл явц, сэтгэл санаа, зүрхний асуудлыг нь сонсон ажиглахад адил л байгаад байгаа юм). Бэлгийн чиг баримжаа төрөлхийн зүйл ба үүнийг уураг тархины бүтэц, ген, хромосом гэх мэт олон зүйлсээр батлаад удчихсан зүйл юм бол алган дээр бичигдээстэй л байж таараа гэж бодон хүмүүсийн алгыг харж эхэлсэн минь нэлээд хэдэн жилийн өмнө. Үр дүн: өөрийгөө ЛГБТ хэмээн өөртөө хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн алган дээрх амьдралын шугам нь заавал давхар байхыг анзааарсан. Амьдралын шугам давхар байна гэдэг нь уламжлалт алганы хээний тайлбараар "сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, ивээгдсэн" гэдэг юм билээ. Магад үнэн л дээ. ЛГБТ хүн болж төрөхөд олонлогийн дунд байгаа цөөнхийн амьдралын туршлага лав 100% эерэг байж чадахгүй, чаддаггүй. Сэтгэл, бие, бэлгийн болон бусад бүх хүчирхийлэлд бид өртсөөр л байдаг. Тэгээд сүүлдээ энэ болгоныг даван туулаад ийм тэнхээтэй болдог ч юм болов уу гэж бодох шиг. Баруун, зүүн гарын амьдралын давхар шугамын хооронд бас ялгаа байдаг бололтой билээ. Баруун гар бол одоогийн амьдрал чинь. Зүүн гар бол өгөгдөл. Алгаа гөлрөөд сууцгаа. Давхар амьдралын зураастай стрэйт хүмүүст хэлэхэд: ЛГБТ биш ч ийм зураастай бол "та зүгээр л сэтгэлийн тэнхээтэй хүн :))" Харин ЛГБТ ба ийм зураастай бол "та үнэхээр хувь заяагаараа л явж байгаа хүн :))"

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...