Sunday, June 15, 2014

цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй

гэснээс нээрээ л миний сонсдог, уншдаг, магад хардаг, үздэг зүйлс үечлэлтэй, дандаа хайр дурлалтай холбоотой үечлэлтэй ч байх шиг. дуртай дуунууд маань дандаа хэн нэгэнтэй, нэгэн үетэй холбоотой байдаг болохоор тэдгээрийг хэзээ ч ресайкл хийдэггүй гэх үү дээ. дуу бүр өөр түүхтэй... хэзээ анх яаж тэрэнтэй хамт сонссон, эсвэл тусдаа сонссон ч зөвхөн тэрийг л санагдуулдаг учир тэр түүх сэтгэлээс гарах цагт эргээд магад тэр хамтлагийн дууг сонсох ч, яг тэр дуунуудыг нь ухамсартайгаар сонсохоо байдаг. анхны хайр бол аланис морриссетын 1995, 1998 оны бүх дуунууд, ялангуяа so pure, head over feet, thank you; анхны монгол-биш экс:  тори эймосын cloud on my tongue, icicle, hey jupiter, анхны монгол экс: сара маклахланы angel, better than chocolate, земфирагийн ненавижу... за за баахан ажилтай байж солиорохтойгоо. өнгөрсөн оны арван хоёр сард хэд хэдэн сонсдог дуунууд бүрмөсөн хасагдсан, одоо бас дахин шинэчлэх ажил хийх ёстой юм... ирэх долоо хоногийн сүүлээр л нэг сайн шинэчлэхээс. сэтгэл санааны байдал хоёр долоо хоногийн өмнөхөөс хамаагүй дээрдсэн, бодит байдалруу бууж ирсэн. гашуудлын үе шатууд л явагдаж байгааг харж байна. одооны шатыг эвлэрэх шат гэдэг юм шиг байлээ.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...