Wednesday, June 4, 2014

амок, амьтны хүрээлэн, архи

өчигдөржин хариу ирэхгүйг нь мэдсээр байж хүлээсэн. оройжин ганцаараа солиортлоо хүлээнгээ ар араас нь арван хэдэн мессеж явуулангаа ууж тасарсан. өглөө сэрэхгүй юмсан гэсэн ч үхээгүй л хойно өглөө миний шаналал гадаа шаагиж байсан. өнөө шөнө элийрэл минь цас болоход гайхах зүйлгүй. гашуудан архи уух. гансран архи уух. нэг сараас хойш хэдэн ч шөнө тасартлаа уув. энэ насандаа уух ёстой архиа өнгөрсөн хэдхэн сар уугаад дуусгаж байгаагаа л мэдэх. насны бөгсөнд ингэтлээ, буцаад анх удаа дурлаж буй мэт дурлах. нэг л мэдэхэд миний ертөнцөд түүнээс өөр нэг ч дурлалын дурсамжгүй болсныг, түүнийг л хүсэх адгуусан хүслээс өөр ямар ч хүсэл, мөрөөдөл үлдээгүйг харах аймаар. хашгирсан ч, уйлсан ч, холоос түүний сүнсийг, түүний гэрлийг, түүний харанхуйг сүнсэндээ бүүвэйлсээр таван сар хагасыг өнгөрөөсөн ч тэрэнд энэ болгон огт падлийгүй байсныг өчигдөр нэгмөр ойлгосон. намайг зөвхөн амьтны хүрээлэнгийн үзмэр болгож харсныг нь бүрэн ухаарсан. гоё үзмэр байж чадсан. дахиж над шиг үзмэр тэрний амьдралд таарахгүй. ер нь над шиг хүмүүс их битгий байгаасай, бүх зүйл нь дэндүү. өнөө шөнө дахиад тасартлаа ууна, үлгэр сонсоно. "бүүвэйл" гэж найзаасаа гуйна, бүүвэйлэхгүй гэсэн ч хүчээр бүүвэйлүүлнэ. түүнийг бүүвэйлсээр ирсэн энэ олон сар шиг хэн нэгэн намайг бүүвэйлэх ёстой. нөгөөдөр өглөө ээжээрээ бүүвэйлүүлнэ, бүх энэлэлээ тайлна. хүүгийнхээ хэр баргийн зүйлийг тоодоггүйг нь мэдэх учир өөрөө уйлж чаддаггүй ч намайг уйлахыг харахаараа уйлдгараа намайг өрөвдөж уйлна. болих ёстой. тархиараа сэтгэлээ захиран дуусгавар болгох ёстой. ингэтлээ солиорох гэж. намайг ингэж солиоруулах гэж, ингэж мөлхүүлэх гэж...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...