Monday, July 21, 2014

би зөвхөн...

урсах харц. урссаар. догдлол. тэр бөмбөрийг сонсч байна уу? миний догдлол чинийх уу? чиний догдлол минийх уу? гарын чинь илч, биеийн чинь халуун, зүрхний чинь аянга. халуурах нь. буцлах цэг. нэг хүслээ нөгөөгөөр солих. хайраа алдах. шинээр олох. хайр гэж юу юм, эцсийн эцэст. сүнс сүнсээ хараад таних мэдрэмж намайг хэдэн сая хэсэгт тасдаад хаячихсан. минийх гэх юм үлдээгүй. бүгд дууссан. харц чинь урссаар. гарыг чинь атгаж, зүрхийг чинь сонсъё. биш л дээ... үнэндээ л биш. чамайг зөвхөн эзэмдэхийг хүснэ... үснээс чинь угзарч уруулыг чинь хазъя. хоолойн хөвчнөөс чинь урсах эр хонгор гиншилт агаарын урсгалын чичиргээг арьсаараа мэдрэх. нурууг чинь зөөлөн үнсэнгээ далан дээр чинь хазан, гүрийх үеүдийг чинь долоон хөхөхөд чи яраглан гиншсээр. гиншилт чинь цахилгаанд цохиулах мэт хамаг эд эсийг минь сэрээсээр... чинэрсэн булчин шөрмөс. зөөлөн уулга алдалт. цахрах улайрал.

намайг дагаад яв. надаас бүү ай. би зөвхөн... 

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...