Monday, July 28, 2014

эвдэрхий, эмтэрсэн зүйлс

эвдэрсэн, эмтэрсэн, хагарсан, хугарсан зүйлсийн сайхныг олж харна гэдэг тэр бүтэн бус зүйлийг байгаагаар нь олж харж буй, бүтэн бус ч бүрэн бус сайхныг нь олж харж буй хэрэг үү? эсвэл эвдэрхий, эмтэрхий, хагархай, хугархай байх тусам надад гоо үзэсгэлэнтэй харагддаг юм болов уу? ийм бяцарсан зүйлс хэзээ нэгэн цагт бүтэн байсан, тэр бүтнийх нь цуурайнууд түүнийг сайхан харагдуулдаг юм болов уу? үнэндээ бүтэн зүйл гэж нэг ч алга. байх ёсгүй ч юм болов уу. хагарах, хугарах тусам жинхэнэ болдог ч юм билүү. хүн амьдралдаа олон удаа хугарч, эмтэрч, эвдэрнэ, ялангуяа сэтгэлээр. цав цагаан байснаа бараантаж булингартсаар тас хар болох зарим бий, тас хар байснаа тас харын зовлонгоос ангижирч, сааралтсаар, гийсээр цагаарна. эмтэрхийнүүдээ элгэндээ тэврээд, бүтэн байсныг нь биш, яг одоо, яг энд энэ хэлтэрхийнүүдээс өөр юу ч байхгүйг дахин харна. баярлана. "ядаж хэлтэрхийнүүд байгаа нь яамай" гэж өөрийгөө тайтгаруулна. өнгөрсөнд эмтэрсэн зүйлс өнөөдрийг минь бий болгож байгаа учир тэдэнд "баярлалаа" гэхээс өөр юу гэхэв.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...