Wednesday, July 30, 2014

шөнө дунд дахиад л сэрэв

сэжгийн, бузар, үхвэл таарах эрчүүд бас их байх юмаа. дур хүслийн эсвэл өвдөлтийн орилооныг ялгадаггүй юм байхдаа?! яаж боов нь боссон хэвээр байдаг байнаa, тэгж их орилж, уйлж байхад?! шөнө дунд "аллаа!" гэж орилох эмэгтэйн дуунаар хэд хэдэн ч удаа энэ хоёр сард сэрэв. бас янаг дуунаар ч олон удаа сэрэв. өчигдөр хоёр залуу "би янхан олоод ирж байхад чи бичиг баримтаа тавьчих нь яадаг юм?" гээд бүр зодолдох нь ээ, энэ буудлын гадаа, хэчнээн санаа зовмоор. янхан авна гэдэг чинь нэг ч их бахархаад байх зүйл биш л баймаарсан. үнэхээр хэн ч тоохгүй, ганц бие, дээр нь бүр хөгширч өвгөрсөн хүн бол бас одоо яая гэхэв, янхан авах л байх. за тэр яахав. сайхнаар бус орилж буй эмэгтэйчүүдийн асуудал: эрчүүд эсвэл хүсэхгүй байгаа эмэгтэйг хүчиндэж байгаа, эсвэл тэр эмэгтэй секс хүссэн ч түүний хүсэхгүй байгаа зүйлийг хийж өвтгөсөн байгаа, шулуун гэдсээр нь хүчиндсэн ч юм уу. биеэ үнэлдэг бол нэгэнт өөрсдөө сонгосон тул яалт ч үгүй янз бүрийн бэлгийн хүсэлтэй, шивэр шивтэр, хир буртагтаа баригдсанж уу, үгүй юу, согтуу юу, солиотой юу нь хамаагүй эрчүүдийн бэлгийн дур хүслийг хангах л ёстой болно. нэгэнт л биеэ үнэлэх замыг сонгосон бол янз бүрийн хүмүүстэй үйлдэх янз бүрийн бэлгийн үйлдэлдээ дасаад чимээгүйхэн үйлдвэл таарна. харин үгүй бол дэндүү том асуудал. за юутай ч намжив. ээ бүү үзэгд гэснээс нээрээ л шулуун гэдсээр хавьтах их өвддөг байх даа. төсөөлөхөд ч бэрх санагдах ч тэнд нь шаах бол бас дажгүй гэсэн мэдрэмжтэй болсон. энэ буудлын хүмүүс ийм юм сонссоор дөжирсөн байдаг шиг би ч удахгүй дөжрөх нь дээ, хөөрхийс.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...