Wednesday, August 20, 2014

уучлах

уучламгүй зүйлсийг ч уучилчихдаг, болоогүй мэт өнгөрөөчихдөг тэр л гэм биш зан. гэхдээ болоод өнгөрснийг нь мэдээд байдаг учир, уучламгүй зүйлсээс болж сэтгэл сэмэрч, бие хоосорч, зүрх үгүйрснийг нь сүнсээрээ санаад байдаг учир хэзээ ч тэр шаналалын орон зайруу эргэж очихгүйгээр өөрийгөө татчихдаг балиар зан. уучилсан, миний асуудал биш байсан учир уучлахаас өөр аргагүй. миний асуудал бол болсон зүйл давтагдах магадлал өндөр учир хэзээ ч тэр байдлыг эргэж амьдралдаа үүсгэхгүйн тулд шаналгасан, сөхрүүлсэн нөхцөл байдлаас мөлхөж гарснаа санах. зөвхөн тэрийг л санах. түүнд хүргэсэн үйлдэл, үг бүрийг уучлах ч өөрийн шаналалаа л санах. түүгээр сэтгэлээ туших... уучлах амархан. өнгөрсөн зүйл өнгөрсөндөө мөнхрөг. надад "энд", "одоо" байна. өөр юу ч чухал биш.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...