Saturday, August 23, 2014

бэлтгэл

бэлэн болох гэж сайхан ойлголт юм аа даа. бэлтгэсэн зүйлдээ бэлэн болох. бэлэн болгохын тулд бүх хүчээ дайчлаад бэлтгэх. бэлэн гэдгээ мэдээ ч үгүй байхад бэлэн байсан учир бэлэн болох. бараг л бэлэн. хагас бэлэн. бүрэн бэлэн гээд л. буйг сонгож байж л нөгөөг мэдрэх. үгүйг сонгож байж л нөгөөг мэдрэх. сонголт. сонголтууд. үгүй гэдэг нь өөрөө төгс хоосон бас биш. буй гэдэг нь өөрөө бүрэн дүүрэн биш.

өмнөх насандаа би хэн байсан бэ гэдэг асуулт (баараг л бичиг үсэг тайлагдаагүй ч хүүхдийн төлөө бүх цагаа зарцуулдаг байсан хүн байсан юм гэнэ билээ, өөрийнхөө ч биш, олон мянган хүүхдийн төлөө). энэ насандаа хэн байгаа вэ гэх асуулт (угаасаа ойлгомжтой). өмнөх бүх нас юунд хөтлөн авчирсан гэсэн чинь "энд", "одоо"-д хүргэсэн. "энд", "одоо" нь утга бүрэн төгөлдөр бас эцсийн дүндээ утгагүй. дурлам ч, алга болоход нь санаа алдан "ёооох, за болоо доо" гэх амсхийл, амралт. амсхийлтээс гарахыг үл хүсэх...

өөр дээрээ хийж буй ажиглалтуудын нэг: хэн ба юу нь хамаагүй, хүмүүсийн хоорондох ямарваа ялгаа гэдэг зүйлийг олж харахгүй болж байгаа. гэхдээ мэдээж нөгөө л нөхцөлт сайн, муу, буруу, зөв гэх мөнхийн үнэт зүйлс нь хүчтэй хэвээр...  хүчтэй хэвээр ч бас л нөхцөлт. нөхцөл бүрээс юу ойлгох нь чухал учир.

хүмүүс. хүн. би өөрөө. хэнийг ч шүүгээд хэрэггүй. өөртөө үйлийн үр хураахын нэмэр ч өөрийгөө шүүх. шүүж дуусаад уучлах. өөрийн ухааныг бүрэн алдсан юм шиг хэрнээ зөвхөн хайр түгээх хүмүүс байх юм билээ. өөрийн гэсэн ухаантай юм шиг хэрнээ зөвхөн үзэн ядалт, айдас, хязгаарлалтад баригдсан хүмүүс бас байх. гэтэл үнэндээ тэр хүмүүс яг л ижил мөн чанартай байх. 

бэлтгэл хангагдсаар.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...