Monday, August 18, 2014

урлагийн манифесто маягийн хоёр гурван бодрол

жинхэнэ урлаг гэж юу юм бэ? яагаад зарим бүтээл жинхэнэ урлагийн бүтээл гэж уран бүтээлчийн амьд ахуйд үнэлэгдэн барин олны таашаалыг хүртдэг байснаа нас барав уу, үгүй юу хэсэг хугацааны дараа ор мөргүй арчигддаг тухай бодож хэвтлээ. ухаан орсон цагаасаа дэлхийн алдартай галлерейнуудын номуудыг даахгүй хэрнээ бараг өдөр болгон үзэж суудаг байсан, бусад үгэн номуудыг гарынхаа алгаар дүүргэдэг байсан хүний хувьд урлаг, тэр дундаа дүрслэх урлагаар амьсгалаад мөн их удаж. олон жил энд тэнд тэнэхдээ уран зураг, баримал сонирхон явахдаа үнэндээ л сонирхогчийн түвшинээс хэзээ ч хэтрээгүйгээ мэддэг ч өөрийн гэсэн ойлголттой болчихсон. тэр ойлголт нь маш энгийн. радикал манифесто гэж том үгээр хэлээд ч яахав гэхдээ бараг л: жинхэнэ уран бүтээлч байхын тулд, жинхэнэ урлагийн бүтээлийг туурвихын тулд хүн заавал гүн ухаантан байх ёстой. янхандах ёсгүй. авъяас байлаа гээд тэрийгээ янхандаад өнгөрвөл мөн харамсалтайяа. хөгжмийн хувьд мэдээж ямар урсгалаар юу бүтээж байгаагаас их зүйл шалтгаална. ая зохиогч бол хөгжмийн зохиолч биш. нэг экс маань ая зохиогч байлаа. үхтлээ түүнд хайртай, бүтээлийнх нь үйл явцыг нүдээрээ харж, чихээрээ сонсдог ч нэг л ядмаг. популист яшка зүйл л гараас нь гарах түүний хөгжмийг би огт ойшоохгүй байсаар салсандаг. нэг багш нь гэхдээ үнэхээр гоц. миний солиотой, солгой, гажуу шүлгүүд дээр ажиллаж, дуу биш байлаа гэхэд нэг юм хийе гээд тооход нь би ухаан жолоогүй "үгүй үгүй үгүй" гэсээр зугтаж билээ хахахах. тэр экс бид хоёр салснаас хойш олон жилийн дараа гүн гүнзгий бодож, сэтгэж, мэдэрч туурвидаг болсонд нь маш их баярласан. тэр бол одоо нэр нь дуурсагдах, үхэхэд нь үлдэх хөгжмийн зохиолч болсон байлээ. ний нуугүй хэлэхэд шууд маш олон хүмүүст хүрдэг урлагийн "доод" (гэвч үнэн хэрэгтээ дээдийн дээд) хэлбэр болох хөгжим дээр янхандалт явагдаад л байдаг, харж л байдаг. ая зохиогч гэж хэлэхээсээ ч ичиж үхмээр дамшигууд монголоор дүүрэн. за монгол байтугай л дүүрэн. харин дүрслэх урлаг буюу нөгөө л уран зураг, уран баримал, инстоляц гэдэг уул нь маш өөр. хэзээ ч олны хүртээл болдоггүй зүйл. олонд хүртээхийн тулд байдаг ч урлагууд биш. видео урлаг бас л өөр. маш олны хүртээл ч болдог, гүн гүнзгий утга, ухаан ч байж болдог. за тэгээд янхандмааргүй байна, хүмүүс ээ. урлагийн янханууд бүх зүйлийг зоосны нүх болгож, эсвэл магад нэр алдар хөөцөлдсөөр өөрийн мөн чанарыг бүрэн илэрхийлэхээс айж, бусдад таалагдах төдий л өөрсдийн цуурайг буулгаастай. урлагийн янханууд бага байх болтугай. гүн ухаантнууд их байх болтугай!

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...