Sunday, August 24, 2014

TRANSPHOBIA/ТРАНСФОБИЯ

ЧИНИЙ ЮУ МЭДРЭЭД, ЮУГ ХҮСЭЭД, ЮУ БОЛОХ ЁСТОЙ БАЙСАНДАА МАЦАЖ ХҮРЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГААГ ОГТ МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮС ЧАМАЙГ "ЧИ ЭМ", "ЧИ ЮУ Ч БИШ", "ЧИ ХҮН БИШ" ГЭЖ БОДНО, ЗАРИМ НЬ ИЛЭРХИЙЛНЭ. ДОРОМЖЛОХ Л ХҮСЭЛТЭЙГЭЭР. ХАМГИЙН ХАЙРТАЙ ЛГБ ХҮМҮҮСИЙНХЭЭ ӨМНӨ ӨДӨР БҮР БҮХ ӨӨРЧЛӨЛТҮҮД МААНЬ ОЙЛГОГДООСОЙ, НАМАЙГ, НАД ШИГ ТРАНС ХҮМҮҮСИЙГ БАС ОЙЛГООСОЙ ГЭСЭНДЭЭ НҮДЭН ДЭЭР НЬ ӨДӨР БҮР БАЙВАЛ ОЙЛГОНО ДОО ГЭСНЭЭР ӨДИЙГ ХҮРСЭН Ч ХАМГИЙН ИХ НАМАЙГ ХАРСАН ХҮМҮҮС НЬ, ХАМГИЙН ИХ ХАЙРЛАДАГ ХҮМҮҮС НЬ ХАМГИЙН ИХ ДОРОМЖИЛЖ, ҮГҮЙСГЭХ. МИНИЙ АРЬСАНД АМЬДАРЧ ҮЗЧЭЭД ИНГЭЭСЭЙ. ГЭХДЭЭ МЭДЭЭЖ ҮГҮЙ. ЗҮГЭЭР Л БҮХ ЗҮЙЛ УНТРАХ ЭНЭ МЭДРЭМЖ ШИЛЖИЛТЭЭ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ЯМАР ОЛОН ДАВТАГДВАА... БАС СААК. СӨРГИЙН ДЭЭД СӨРӨГ СААК. ХАЙРТАЙ БОЛСОН Ч СҮНСИЙГ ҮЛ МЭДРЭН "ЧИ ЭМ" ГЭНЭ. МИНИЙ ХЭН БА ЮУГ ХЭЗЭЭ Ч НАД ШИГ МЭДРЭЭГҮЙ БАЙЖ СОЛИОР. "ЧИ ДУТУУ" ГЭНЭ. ДУТУУГАА МЭДНЭ, ӨДӨР БҮР МЭДЭРДЭГ. ГЭХДЭЭ БҮРЭН ЮМ ШИГ БИЕТЭЙ ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ БҮРЭН ГЭДГЭЭ МЭДНЭ. ШАА ШАА, ХУТГАЛ. БАЛИУСД. ЦАВЧ. ГЭЛЭЭ Ч БИ ХЭН БЭ ГЭДГЭЭРЭЭ Л БАЙНА. ТЭР ХЭН БЭ НЬ ХӨӨРХИЙ БУРУУ БИЕД ТӨРСӨН ЭРЭМДЭГ ЭР ХҮН... ӨӨРСДИЙГӨӨ ИНГЭЖ БАЙЖ БҮХЭЛ БҮТЭН НИЙГЭМД, ЕРТӨНЦӨД ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДАРНА ГЭЖ ҮГҮЙ ШҮҮ, ХҮҮХДҮҮД МИНЬ. ШИЛЖИЛТИЙНХЭЭ ДАРАА ХЭДЭН УДАА ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛСНАА САНАХАА БОЛЬЖ. ГЭХДЭЭ ХАНГАЛТТАЙ. ӨДӨР ТУТАМ Ч УУ, ХАЙР ДУРЛАЛ ДЭЭР Ч ҮҮ, ХАНГАЛТТАЙ. ЯДАРЧ БАЙНА. ҮНЭХЭЭР. ХҮНИЙГ ХҮНЭЭР НЬ, ӨӨРИЙГӨӨ МЭДЭРЧ БАЙГАААГААР НЬ ХҮЛЭЭЖ АВ. ҮГҮЙ БОЛ ЗАЙЛ. ҮГҮЙ БОЛ ЗАЙЛНА. УГААСАА БҮХ ЗҮЙЛ ТӨГСӨРЧ БАЙГАА.

3 comments:

  1. Replies
    1. тоох ч хэцүү, тоохгүй байх ч хэцүү...

      Delete
  2. Анзаарсан зүйл бол хүмүүс бундан булцуугүй болчихсон тул мэдрэмжгүй, мэдлэггүй, ухамсаргүй хүмүүсээс холдох аргагүй, бас ойртох ч аргагүй. Ядаж л тэдэнд ухамсар, мэдлэг түгээх нь чухал юм билээ. Энэ ажлаа ч ЛГБТ төвийнхэн сайн гүйцэтгэж чадаж байгаа. Гэсэн ч хамгийн харамсдаг зүйл нь ЛГБ хүмүүс трансфобик байх, ГБ хүмүүс өөрсдөө хамгийн их гомофобик байх үзэгдэл юм даа.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...