Tuesday, September 23, 2014

Тэгш эрх, бахархалын өдрүүд - 2014

Мэдрэл муудаж, багаараа, дэмжигч, сайн дурын ажилтнуудтайгаа солиорцгоосон өдрүүд байв, хөөрхий, бэлтгэл хангах хэсэг. 9-р сарын 19-ний орой "Тэгш эрх, бахархалын өдрүүд" маань эхэлсэн тул одоо төлөвлөгөөт ажлуудаа тайвуу айвуу дуусгаад дараа дараагийн ажлуудаа хэрэгжүүлэх цаг тулаад ирчихэж. Дараагийн ажлууд гэсэн хоёр ч том судалгааны төсөл, нэг судалгааны бус төсөл боловсруулах, нэг төслийн хэрэгжүүлэлтрүү орох, өөр нэг төслөө хэрэгжүүлж дуусгах гээд. Хэчнээн хөтөлбөрийн менежерүүдийн үүрэг ч бас сайн чиглүүлнэ гэдэг хааяа хамтдаа бүх зүйлсээ хийхийг хэлдэг, ялангуяа ажилтнууд маань ийм төрлийн зүйл гардаж хийж үзээгүй тохиолдолд. 

Хамгийн чухал нь бодоод байсан чинь яалт ч үгүй л хагалгаа... Хагалгааны мөнгөөрөө Сан-Франциско 12 сард орж 2 долоо хоног амрах билетээ захисан ч одоогийн байдлаар явах үгүй тодорхойгүй учир нь тэгш эрх, бахархалын өдрүүдийн зардалд хангалттай хөрөнгө босгож чадаагүй тул хагалгаа эсвэл өвөл далай дээр амрах амралтандаа зориулж хадгалж байсан хувийнхаа хадгаламжруу орохоос өөр аргагүй болсон. За тэгээд тархи эрүүл, ажлаа хийх чадвартай байхад болох л байлгүй. Сан-Франциско орж өөртөө итгэлтэй байдлаа эргүүлж олох ч лөөлөө ч болж магад, энэ байдлаараа. Ямартаа ч "Тэгш эрх, бахархалын өдрүүд" үргэлжилсээр, үнэхээр саак болж байгаа. ЛГБТ хүмүүсийг ойлгодоггүй хүмүүс байдаг ч бачим орилооноороо л дэмжигсдээс ялгаатай гэж харсан хххэхэ. ЛГБТ эрхийг дэмжигсэд бол ганц хоёр жинтэй юм хэлчээд сууж байх жишээтэй. 

Бахархалын парти дээр цэнхэр урсгал харцтай залуутай танилцав. Ядаж байхад ямар ч ялдам инээмсэглэдэг юм. Гадаа баахан ярьж байгаад орж ирээд, явахынхаа алдад над дээр ирээд "Бодож байгаагаас чинь илүү чамайг танина" гэдэг юм. За ямар ч байсан дахиад тааралдах л байлгүй. Тэр харц, тэр үг бол над шиг эрхтэн дутуу, хөгжлийн бэрхшээлтэй мэт хүнийг бүрэн хүлээн зөвшөөрдөг харц, үг байсан. Тийм гей залуучууд Монголд үзээд өгье гэсэн ч ганц нэгээс ер хэтрэхгүй. Баруунд бол арай л өөр л дөө. 

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...