Monday, February 2, 2015

хайр, үнэн, худал, г.м.

хайрын тухай зөндөө л бодов. яагаад бодсоноо бодов. хайрыг бясалгах болсон нь хүртэл хайр гэдэг хэзээ ч тодорхой биш болохоор л. хайртай л гэнэ. нэг секундын эргэлзээ үүсэхэд л хайртайгаа ч мартана, аварга балиус шаана, цусны чимээгүй чарлаан л үлдэнэ... хайрын тухай бодсоор.

үнэний талаар хэрэндээ л бодов. яагаад бодсоноо бодов. эсрэгцэл, харьцуулалт, логик, энэ тэр хамаа байж уу. үнэндээ л мэдрэхүй. хэний ч бодит байдал, хэний ч үнэн зөвхөн түүний мэдрэмж. үнэн хайрын тухай бясалгаж, цусаа урстал уйлав.

худал үгсийн талаар санав. зөндөө л дурсамж. худал дээр үндэслэсэн бүх зүйл эцэстээ нурдаг, яг л нэг өнгийн зүйлийг хэчнээн дээр нь өөр өнгөөр будсан ч цаг хугацаанд тэр түрхлэг ховхорч, гуужиж, гандаад зөвхөн уг зүйл өөрөө л үлддэг шиг.

үнэн гэдэг нь юу билээ? хайр билүү?... 

бодсоор... бодмооргүй байхад.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...