Monday, June 15, 2015

хайр, харилцаа, хар г.м.

сэтгэл бие аль аль нь нэрвэгдэх зовлонгийн, тавгүйтэх мэдрэмж. зовлонг сонголгүй хэчнээн удаж байгаа билээ. гэтэл зовсоор л. яагаад зовоод байгаа гэхээр хайртай хүнээ зовоосоор байгаа нь эргээд намайг үхтэл минь зовоож байгаа энэ новшийн, хөгийн, үнэн мэдрэмж. хүсэхгүй байгаа хэрнээ барьж чаддаггүй тийм их хар, алдчихвий гэхээс хааяа өөрөөсөө хүртэл харамлах, хамт л байхын тулд яахад ч бэлэн сэтгэл, юу л бол юу ургуулан бодох энэ тархи. тиймээс өчүүхэн төдийгөөс хардах, түүнийг зовоох. өөртөө гутах. муухай хартай хүн болж таарсандаа гайхах. өмнө нь тийм аймаар их хартай байсан уу гэхээр тэгж санахгүй л байгаа юм. надад хайртайд нь эргэлзэх, намайг л сонгосоор байгаад нь эргэлзэх энэ байдал. өмнөх харилцаануудаасаа болоод "бүгд л угаасаа явна" гэх айдас бий болцон. намайг орхиж явахыг сонгочихвий гэх байнгын чичрэлт, параноя. эцэстээ тэнд л хүргэх замыг засах миний хөгийн үйлдлүүд. өөртөө л гутах. хүн жаргаах гэж, хамт жаргах гэж хайрын харилцаа үүсгэдэг мөртлөө энэ харилцаагаа заримдаа там болгодог хүмүүс. миний тохиолдолд хардалт хамгийн том асуудал байсан, байгаа.

дэндүү нандин гэж үзсэн зүйлээ хүн аминаасаа илүү нандигнадаг. алдахыг хүсдэггүй. гэхдээ алдахгүй гэж чичрээд, байнга хардаж зовоовол дуусгана уу гэхээс үргэлжлэх нь юу л бол гэж оюунаараа мэдээд, сайн гэгчийн ойлгоод байгаа ч... өөрийгөө мэдэрвэл зөвхөн бөөн айдас, түгшүүр. явчихвий. өөрийг сонгочихвий. бүтэн биетэй эрчүүд надаас бусад нь бараг л бүгд, бие эрхтэний хөгжлийн зарим бэрхшээлтэй нь үл тооцвол. тэгээд л гей л юм чинь надад байгаагаас илүүг хүсэхвий, хүсдэг байхвий гэх байнгын хар дарсан зүүд, айдас. миний хайрт маш ухаантай, ухаалаг, наддаа л дэндүү царайлаг залуу учир ийм сайн, сайхан хүн надаас дээрийг сонгож л таараа гэх айдас. тэгээд л үхтлээ хардана. хардалтын асуудлаа шийдэхгүй бол хайртыгаа зовоосоор байна.

хэлэх амар ч хийх хэцүү. 

2 comments:

  1. Anar,

    Ta uuriin bichsen, mash goy niitlel boloh "Advice for soul peace" dahin neg unshaarai. Hariig hairaaraa 'yalah' tenhee olj avch magad. Nadad harin hariltsaandaa tseg tavih shiidveriig min ulam batjuulah shig l medremj uguv...

    Best wishes,

    PS: ih goy niitleluud bichdeg shuu, bayarlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. За, тэгье, уншина аа. Баярлалаа.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...