Monday, December 28, 2015

аймшгийн киноны задлан

12-р сарын 3: төрсөн өдрөөрөө амьдралдаа анх үерхсэн, хамт амьдраад сар болсон байсан хайртыгаа дотны цөөн найзууддаа танилцуулах гэж жижиг партий хийв. гол хүн маань партийнаас хамгийн эхэнд явав. гэртээ очиход шалгалтандаа ч бэлтгэлгүй унтсан байв. 12-р сарын 30: надад шинэ жилийн бэлэг аваагүй ч найзууддаа авна гэхэд нь би уурлав, түлхэв. 1-р сарын 19: экс шалгалттай учир гэртээ шалгалтандаа бэлтгээд, би гурван найзтайгаа 6 бараар тэнэн, гэртээ тас орсон гэсэн. шалгалтыг нь бас бэлтгүүлээд баахан суусан гэсэн. тэгээд хайртай залуутайгаа "секс хийе" гэхэд тэр үгүй гэхэд би уурлаад "чи надад хайргүй" гээд цааш харж хэвтсэн гэсэн. тэгэхэд тэр босч, гал тогоонд ор засаад унтсан гэсэн. "чи надад хайргүй байж яагаад энд байгаа юм?" гээд түүний толгойруу цохиж байхдаа ухаан орсон. хөөсөн. тас согтуу ч үхмээр санагдав. хамаг үсээ зулгаав. 1-р сарын 31: хоёр дүү нь ирсэн байсан учир найз залуутайгаа секс хийх боломжгүйд "we can't have sex with people around" гэж өглөө түүнд шивнэн гомдоллосныг чих муутай экс "you suck at sex" гэж сонсоод надад анх удаа жинхэнээсээ хайргүйгээ мэдрүүлэх, намайг транс гэдгийг мэдсээр байтал бие эрхтэнээр минь доромжлох үг хэлэв: "чи ийм биетэй учир би чамтай секс хийж чаддаггүй". өглөөний 8 цаг. шууд хувцсаа өмсч гараад, 4 цаг ажил дээрээ уйлав, өдөржин үхмэл чихмэл царайтай хүнэнцэр бодсон ганц зүйл нь "үхэх юмсан..." зүрхий цус юүлэгдэж эхлэв. 2-р сарын 14-ний өдөр: "чи бид хоёр гэрлэх боломжтой. одоо гэрлэвэл хүйсийн тэмдэглэгээгээ өөрчилсний дараа бид хоёрын гэрлэлтийг хүчин төгөлдөр биш гэж үзвэл энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц хүртэл явж шийдүүлээд ижил хүйсийн гэрлэлтийг боломжтой болгох боломж бий", "чи юу яриад байгаа юм бэ, би хэт залуу байна." 2-р сарын 17-ны орой: "чи ханзод хүртэл миний найз залуу гэдгээ мэдэгдэхээс ичиж, хүмүүсийн дэргэд найз мэт явдаг байж яагаад надтай хамт байдаг юм бэ?" цусаар уйлж эхлэв. 2-р сарын 24-ний орой: "бүх эксүүдийн нүднээс хайр гэрэлтдэг байсан ч чинийхээс үгүй" гэж би асуусанд нь үнэнээрээ хариулав. тэр шөнө явна гэхэд нь гуйж үлдээгээд, унтаж байгаа түүний царайг ширтэн шөнөжин, өглөөжин, өдөр 15 цаг хүртэл уйлаад бангкокыг зорив. "ирэхэд чинь би явчихсан байна". "чи намайг иртэл л байчих, өөр юу ч гуйхгүй." бангкокт байх 5 таван хоног шөнө бүр уйлж, өдөржин үхмэл чихмэл царайлсан хар дарсан өдрүүд. 3-р сарын 2-ны орой: "хоёулаа сүй тавья, би чамд хайртай, хоёулаа албан ёсоор хос гэдгээ ядаж хүмүүст мэдэгдье". "үгүй дээ. өвөө намайг хэзээ ч хуруундаа бөгж зүүж болохгүй гэсэн." "тэгвэл хоёулаа хамт байж яахав дээ." 3-р сарын 21-ний орой: хаврын баяр. тоглож байгаад тоглоомдоо хэт автаад "өө ийм юм мэддэггүй, тэнэг юм уу?" гэсэнд минь уурлалаа. тайвшруулах гэж оролдлоо. бараг л тайвширсан юм шиг байхаар нь цамцан дотор нь гараа хийгээд илэхэд гар авч шидэв. орой нь партийнд явна гэж байсан ч дурамжхан дуугараад байсан учир шууд гарч явж гэртээ ирэв. виский ууж байгаад нүүрлүү нь цацав. алгадав. алгадуулав. партийнд явахгүй гэж байсан экс гарч партийдав. шөнөжингөө залгахад утсаа авалгүй гадуур хонов. 4-р сарын 10: "би чамайг хэзээ ч сонгоогүй". 4-р сарын 16: "би чамайг хэзээ ч сонгоогүй". 6-р сарын 9: гадаадад ажлаар явж байхад огт холбогдохгүй байсанд нь гайхаж, гутарч, хардаж... 6-р сарын 15: "би чамайг хэзээ ч сонгоогүй" 6-р сарын 27: хамт плэйтаймд явсан ч надад олдсонгүй. надаас ичдэгээрээ ичсэн байв. шөнө ганцаараа хотруу ирсэн ч найз нь гэрийн түлхүүр аваад өгөхөө мартсан учир буцаж явав. замдаа бүрмөсөн салахаар шийдэв. 7-р сарын 2: "чи миний дүүтэй мэндэлсэнгүй, бид хоёрыг авч хоолонд орсонгүй." 7-р сарын 13: би хардав. хамт байх хугацаандаа нэг ч баяраар хамт байгаагүйдээ уурлав. 7-р сарын 22: төрсөн өдрөөрөөрөө надтай байхыг үл сонгов. шөнө нь ирэх замдаа, ирснийхээ дараа надтай секс хийхийг огт хүсэхгүй байгаагаа хоёр удаа хэлэв. 8-р сарын 12: би цусаар уйлж эхлэв. 8-р сарын 24: "чи яах гэж надтай байсан юм? чи надад хайргүй штээ!" "би чамайг чимдэг. чи хүсээд л хамт байсан биз дээ." 9-р сарын 5: өөр хүний үнэр үнэртүүлж ирэв. 9-р сарын 25: намайг ангийнхандаа эмэгтэй биетэй гэж хэлснээрээ миний амьдрал, оршихуй, тэмцэл, түүнтэй байгаа харилцаа гэх мэтийг бүхэлд нь үгүйсгэсэн байв. би нөжөөр уйлав. 10-р сарын 22: бүрмөсөн салахаар шийдэв. нэг жил хамт амьдарсан хэрнээ надаас ичсээр байдагт нь, надад хайраа мэдрүүлж байгаагүйд нь бүрмөсөн салахаар шийдэв. 11-р сарын 8: бүтэн хоёр өдөр надаас зайгаа барьж, бусад хүмүүстэй цагийг өнгөрөөхийг сонгосонд нь, 9-р сард ангийнхандаа намайг эмэгтэй биетэй гэж бүхэлд минь үгүйсгэснийг нь бодон, уучилшгүй учир бүх юмыг нь цуглуулаад, зодож хөөв. 11-р сарын 16: "надад хайргүй мөртлөө яагаад намайг шимэн шимэн амьдарсан бэ?". хариулт нь чихээ даран "зайл". чихийг нь нээлгэх гэж ноцолдохдоо баахан өшиглүүлэв, сүүлдээ дөрөв тав алгадуулав. "чи надад хайргүй байж яагаад надтай байдаг юм бэ?" хариулт нь "чи хүссэн учир." 11-р сарын 26: салах шийдвэр хэвээр. 12-р сарын 3: амьдралдаа анх удаа 9 цаг хагасын секунд бүр нэг л дугаарлуу залгав. авсангүй. 12-р сарын 18: шөнө надаас холддогоороо холдоод, хөлөөрөө түлхэв. би уйлав. алгадуулав.

хайртай байсан болохоор би түүнтэй хамт байхыг хүссэн, үнэн. түүнийг эхнээсээ л сонгосон, үнэн. хамт байгаад байгаа юм чинь надад хайртай гэж өөрийгөө итгүүлдэг байсан нь ч үнэн. хайртай хүнээсээ байнга сонсдог болсон зүйлс нь харин: "чи мэдрэл муутай", "чи ёроолгүй хар нүх", "чи хайрлуулах эрхгүй, хайрлуулахгүй байгаа чинь үйлийн чинь үр", "чи л надтай амьдрахыг хүсээ биз дээ".

төгсөв.

2 comments:

  1. Яалт байхгүй чи эрэгтэй хүн юм. Эмэгтэй сэтгэхүй байсан бол энэ бүхний эцэст бүхнийг хаяж чадах байсан. Эцсийн дүнд хүн бүр хайрлуулах эрхтэй ч хүн бүрт тийм боломж байдаггүй. Чи ухаантай боловсролтой хүн гэж би боддог. Энэ огт танихгүй миний л бодол л доо.
    Заавал бусдаар хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдахыг тэгтэл их хүсэж байгаа юм гэж үү?
    Чамд хайртай хүмүүс бий шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. юу ч мэдэхгүй байж бага шаа

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...