Monday, May 30, 2016

Шалтаг, шалтгаан, харилцан ярианууд - I

"Чи амиа бодогч."
"Чи надад хайргүй, өмнө хайртай байсан залуудаа л хайртай."
"Чи надаас ичиж, хүмүүст танилцуулдаггүй, найз залуугаа ч гэж хэлдэггүй."
"Чи надад хайргүй."
"Чи намайг өвчтэй байхад халамжилдаггүй."
"Чи намайг гэрээсээ хөөдөг."
"Чи намайг эмнэлэгт хэвтэхэд ирэхдээ аравхан минут байж, ирчээд явахын түүс болдог."
"Чи хоол идэхдээ хэзээ ч надтай хуваалцдаггүй, амсуулья гэж боддоггүй."
"Чи надад бэлэг өгдөггүй."
"Чи өөртөө л хувцас авдаг."
"Чи надтай секс хийх дургүй."
"Чи намайг яаж байгаа бол гэж залгадаггүй."
"Чи надтай бүжиглэх дургүй."
"Чи найзуудтайгаа хөгжилдөхийг илүүд үздэг."
"Чи намайг харддаг."
"Чи намайг харддаггүй."
"Би л тавьж байвал чи хамаагүй."
"Муур бол өлбөрч үхэж байсан ч зүгээр."
"Чи хүмүүст туслах ёсгүй."
"Чи янхан."
"Чи өмнөх залуудаа л хайртай."
"Чи надтай ирээдүйгээ, амьдралаа төсөөлдөггүй."
"Би чиний хувьд дараагийн чинь хүн гарч иртэл зайг нөхөж буй хүн гэж мэдрүүлдэг."
"Чи аймаар."
"Би чамайг зүүдлээд цочиж сэрдэг болсон."
"Би чамтай ийш тийш явах дургүй ч дуртай дургүй хамт явдаг."
"Би чиний найзуудтай байх дургүй."

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...