Tuesday, January 31, 2017

Үхэлтэй хүүрнэх эмэгтэй, 1-р хэсгээс | A woman is talking to death, excerpt from part 1

2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гарах "Амьдрал, хайр, эрх чөлөө: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи"-д багтсан


Жүүдий Граан

Нэг
Шүүх хурал дээрх үл сонсогдсон мэдүүлгүүд


миний амрагийн шүд дээгүүр минь эргэлдэх цагаан галуу
миний амрагийн булчин гарт минь тэмтрэгдэх олсон шат

амрагтайгаа хоёр дугаар сарын шөнө дунд
Бэй гүүрний уртыг хэмжин харьж явтал
цаад захын зүүн урсгалд би сонин зүйл харсан:

жижигхэн биетэй залуу хашлагыг налан зогсоход
яг харалдаа нь тэр урсгалд юуг ч зогсоох чадалтай мэт
хоёр энгэрт пальто, жийнс өмссөн том биетэй залуу
хоолны газар захиалгаа тайван хүлээх шиг
толгой нь саваастай, инээд нь үнэхээр сонсогдож буй мэт
мотоциклоо хаазлан хөхөрч байсан.

“Тэр тэнэгийг хар даа, ийм гүүрэн дээр
зогсчихсон байдаг” гэж эмэгтэй хүний л үг
би хэлсэн.

Тэгэхэд бид цагт тавин миль хурдлах
төмөр цемент хоёрын чимээний утгыг сонссон
тэгээд захын зүүн урсгал
тэр чигээрээ том машин болж, харин
мотоцикл хумигдаж, яг л
бүгд дэлбэрэхийн даваан дээр, шүргэлцэлд нь
төө төө улбар очис агаарт буудаад…
чимээ нь одоо ч шүд хавируулдаг.

Машин зогсоход харалдаа нь бид зогсоод
Уэндий тусламжийн утас руу гүйхэд нь би
зургаан урсгалаар боулингийн талбайгаар гүйх
хулгана шиг сүлжээд “Та зүгээр үү?” гэж
саарлаас саарал хар арьстан хижээл насны жолоочид хэлэхэд
“Би зогсож чадсангүй, би чадсангүй, юу болов оо?”

Тэгээд би санасан. “Тэр мотоцикл дээр
хүн байсан” гэсэн. Тийш нэг үү, хоёр уу, мэдэхгүй, километр
гүйсэн. Гүүрний явган зам арван наймхан ямх өргөн.
Хэн тэр ихэрхлийг бүтээгээ вэ… Тас хар, хөлдүү салхинд
хашлага даваад усны хатуу гадаргуу дээр
орилон унах мэт байсан ч унаагүй. Гүүрний эзэн гэж
өөрийгөө бодсон тэр өндөр залуугийн нүдний шил нь байсан ч 
ихэнх жийнс нь хаа ч юм, хаана байгаа юм бол? гутал нь? 
өгзгөн дээрээ хоёр сэтэрхий, үрийн шингэний нарийн гуурсууд 
газар урссанаас өөр сэвгүй, хүүхэд насаа бүрэн гээсэн, унтаа мэт
толгойгоо хугарсан гараараа хамгаалан хэвтэхийг олсон.

Бугуйг нь галзуу мэт шүүрээд буцааж тавьсан,
яг миний хойно урт үстэй хоёр эмэгтэй нүцгэн гараараа
улангассан бух мэт түрэх машинуудыг зогсоож байхад
борооны дараах зам дээр чийгийн улаан мөлхөхдөө
бяц даруулдаг шиг бяцлуулах мэт би айсан,
байнга айдгаасаа бүр илүү айсан, явахыг
хүссэн. Замдаа тэр жолоочтой таарсан.

“Тэр нас барж.” Гүүрнээс биднийг хөөргөх 
салхийг сөрөн түүний гарыг би атгасан.

“Ээ бурхан минь, амьдралд минь
хангалттай зовлон байсангүй гэж үү?” гэж тэр хэлээд
толгойгоо өргөхөд нэг л секунд цөхрөл нь асгарч
“Би гэр лүүгээ л явж байсан шүү дээ” гэж
орилоод “Бурхан минь гэж, тэгсэн ингээд 
хүн алчихлаа” гээд гүүрэн дээр 
толгойгоо унагасан.

Өөрийнхөө хоёр энгэрт пальто, жийнсээ би харсан,
Үхсэн залуугийн "Эмэгтэй хүн л ингэнэ дээ" гэж
хүмүүс хэлэхээр орилон уйлах, утгагүйг үглэх найзыг нь харсан.
“Ийм юм байх боломжгүй ээ!” гэж тэр гаслан чарласан ч
ийм юм байх боломжтой, үнэхээр болсон,
жийнсгүй, үүрд хальсан, пальтондоо унтсан,
ийм зүйл биелсэн, ийм юм байсан.

Тэр инээнгээ нас барсан. Энэ бол баримт.

үргэлжлэл бий

орчуулсан Анараа


Friday, January 27, 2017

МУУРЫН ЗҮҮД

цэнхэр-хөх-нил ягаан-ногоон униарррррр

өө сэрчихсэн үү?
намайг ил, хайрла.

нээрээ сониноос
надгүйгээр чи яаж амьдардаг вэ?

2017|01||27


Wednesday, January 25, 2017

purging

my meagre,
thirty-article wardrobe
gets rid of things
he bought for me
or that i bought
for him (not much,
though i wanted to,
though i was not
broke, not yet,
"all you care
about is
money!"
and i
just stopped):
he left it all
that was
too cheap
for him
to care for.

i go into the kitchen,
the bathroom,
the living room,
i stand and
stand and
stand and
stare:
all
must
go.
except,
of course,
landlady's things.

what will remain,
of these
two years
of accumulation,
future-hopeful?

nothing,

i, too,
was left,
i, too,
was erased.
as was
our future,
never to be.

2017|01|25


Monday, January 23, 2017

УУХ

үүрээр цангав.
үнэрийг чинь уухад
хайр хахав.

***

хоногоор архин мацаг барив.
хорыг хороор.
хульчгар үхэл.

***

агаар залгилав.
агаар мэт үгүйг залгилав.
ангасаар.

2017|01|23

ИДЭХ

амтаас илүү үнэр
шүлс савируулна.
би анорексик байсан.

***

амсаж үзээд
амташсан цусаар бялхах
ариун лугшилт.

***

гиюүрэн хоолоо хүлээх.
хэний мах вэ?
"амсах уу?"

2017|01|23

НАЙТААХ

нэг, хоёр, гурав.
нэл цус.
хөвөн, цаасны тачаал.

***

найтаахад бүх хувцас улаан.
намрын тэр орой л буруутай.
нууц гэм.

***

"бурхан өршөөг."
бүрэнхийгээс чөтгөр мишээнэ.
"бурхан үхсэн."

2017|01|23

Sunday, January 22, 2017

Шалтаг, шалтгаан, харилцан ярианууд - II | Justifications, reasons, dialogues - II

"Чи надад хайргүй байж яагаад намайг сэтгэлээр минь мөлхүүлж, хүн утгаар минь устгаж алсан бэ?"
"Чи надтай байхыг хүссэн учир. Чиний сэтгэлийг бодож."
"Чи надад хайргүй байж яагаад миний амьдралын үнэтэй мөч бүрийг яргалж, намайг, бас надад дэндүү хайран цаг хугацааг минь алсан бэ?"
"Би чамайг чимдэг учир. Чамайг хүйсийн чинь шилжилтийн дараа хайрлах, харах, ойлгох хүн байгаагүй учир, би л ойлгож, хүлээн зөвшөөрсөн учир."
"Чи надад хайргүй байж, хайрын минь бүх илрэл, илэрхийлэл бүрийг үгүйсгэн өмнө дурлаж байсан залуудаа л хайртай, түүнийгээ мөрөөдөж явдаг гэж яаж бодож чадсан бэ?"
"Чи түүний зургуудыг өдөр бүр шалгаж, зургуудаас нь худалдаж авдаг учир чи надад хайргүй, түүнийгээ л хайрладаг байсан."
"Чи надад хайргүй байж яагаад намайг шимэн шимэн амьдарсан бэ?"
"..."
"Чи надад хүрдэг ч үгүй байж, намайг энэ ертөнцийн адгийн муухай, хүршгүй биетэй гэж мэдрүүлдэг байсан мөртлөө яаж чамайг өдөр бүр хангахыг зөвшөөрдөг байсан бэ?"
"..."
"Чи надад хайргүй байж, ирээдүй рүү нэг ч өнгийж, хамтдаа ирээдүйгээ босгоё гэж боддоггүй байсан байж яаж намайг өдөр бүр алж чадсан бэ?"
"Надад эвтэйхэн байсан учир."

***

"Why did you negate me, kill me, turning me into a crawling beggar for love when you didn't love me?"
"Because you wanted to be with me. Because I felt sorry for you."
"Why did you kill my life and my precious limited short time when you didn't love me?"
"Because I make you look good. Because nobody will have you, accept you and understand you since your transition, because I accepted and understood you."
"Why did you negate all my love for you and its expressions, how could you even think that I still was in love with and dreamt only about the guy before you?"
"Because you check out his paintings every day, because you buy his paintings, which means you don't love me, you only loved him."
"Why did you leech my life when you didn't love me?"
"..."
"Why did you allow me to satisfy you sexually every day when you thought I had the ugliest and most untouchable body on this planet and you wouldn't touch me ever?"
"..."
"Why did you kill me every day when you couldn't and wouldn't imagine the future together?"
"Because it was convenient for me."

Farewell

Beloved,

You made my life happy, even if the unhappiness you made me feel was stronger and more constant. Despite anything you think, you really did mean the world to me. I can never say enough thank-yous for being who you were. But we're not exactly on the same page about many things. I couldn't ask you to stay on with me when every time we fought you asked yourself what you were doing in a relationship with someone who you thought didn't care about you. No amount of showing you how much you meant to me fixed it. I couldn't stay with you when every time/night I asked myself what I was doing in a relationship with someone who didn't love me, never truly, not really.

You are so young and you have your full life ahead of you. I am not young, and perhaps, that's why time is even more of an important factor in my life: I am aware of it more so than anyone else. It really is/was time for you to move on and find that someone who will not make you feel what you felt with me, which I am sorry if I'd contributed to, your insecurities, without knowing, unintentionally. It really is/was time for me to move on and live unburdened by this loveless, violent and violated relationship that had turned me into a monster in the span of 25 months. You were in my life. You alone, and no one else. My present is more valuable to me than the past, I never live in my past. I move on. The fact that I care about the people I was in love with at some point in my life only shows that I am a decent and caring human. As anyone should be. And I am moving on.

All those jealousy, insecurity tantrums I threw because of which you felt paranoid, I am sorry for those. But I did throw those tantrums, I did feel unloved, I did feel negated, I did feel abused. You said not even two weeks into our relationship that you never saw the future with me. Because no one does anyway, but thanks for staying. Thanks also for reminding me daily that that was not the reality I could stay in. I am who I am, a very passionate human. For the most part, I've been able to convert all my passion into positive work, but that still is hard to handle on a personal level in a personal relationship, and I understand and I accept. No one really deserves me, never you, especially. In a good way, in a bad way.

You are still learning to be honest with yourself, and I, I only wish this process is finally able to put you in spaces that you would want to find yourself in. So this is it, my final letter, my final piece of anything I will ever write about you, to you. I will always be so proud of everything you do in your public life. I will always be ashamed of everything I had done in my private life to you.  It's time you felt happier than you have with me, it's time I felt human, loved, again. Don't let your nightmares drive you, discover your soul. Godspeed. 

Saturday, January 21, 2017

Ж-т

I.
ДУРСАМЖ
намрын тэр нэг орой анхны бахархалын үзэсгэлэнгээ буулгаад
нэг нэг зураг тэврэн инээлдсээр бид л чөлөөтэй амьсгалдаг
нэл тамхи, архи нэвширсэн аз жаргалын цөллөг рүүгээ зүглэн
алхаад, бишээ, хөвөөд үл найдахаар дүүрэн ч тунгалаг хөгөөр урссаар
амилах тайтгарлыг даран "үгүй л дээ" гэж өөртэйгөө хэрэлдсээр
алхаа бүрийг чинь сэм ажиглан "аз жаргал" гэж шивнэсээр
пиво шилээр нь хөнтрөхдөө нүдийг чинь, чамайг, өөрийгөө анирлан
анх тэр л зайд, тэр л ширээн дээр, тэр л үл найдахуйд өөрийгөө алдсаар
харц тулгарснаа тэвэрсээр, бүүвэйлсээр гурван намар, гурван өвлийг үдэж

II.
(............)

III.
ГАШУУДАЛ
бие сэтгэлээр үхэн хатингарших амаргүй,
уйл, анараа, уйл.
биелшгүй мөрөөдлүүд л тээснээ нисгэх чадал үгүй,
уйл, анараа, уйл.
атгагдах бүх хүсэл зөвхөн нэг цэгт чимчигэх нь дуусашгүй,
уйл, анараа, уйл.
айдсын ангал рүү ширтээд урагш алхах нь гарцаагүй,
уйл, анараа, уйл.
ганц л алхаад хэлбэргүйд шингэх төвөггүй,
уйл, анараа, уйл.
улангаслыг тайтгаруулах нэмэргүй,
уйл, анараа, уйл.
удахгүй бүх зүйл мартагдана,
уйл, анараа, уйл

IV.
ХАГАЦАЛ
нэгэн сүнс намайг ээрээд, эргэн ахин дахин ирж
нэгхэн зүйл л хүсэн толгойгоо цээжинд наана.
нэргүй тэр сүнс ертөнц хоорондын гүүр.

нэг хоёр гурав аа ий 
нисье:
би чамайг хэзээ ч хайрлаагүй!
би чиний сэтгэлийг хөндөөгүй!
сэтгэлийн хөг, өнгө бүгд урсаагүй!
сэрүүн зүүдлэн хоёул амьдраагүй!
сар сараар би өөрийгөө алуулаагүй!
цаг хугацаанд чи өөрийгөө мэдээгүй!
цаг хугацаа ч өөрөө үнэндээ байгаагүй!
чи, би, бид хоёр оршоогүй!

нисье.

үүлсийн цаадах нэргүй ертөнцөд
өөрдсийнхөө тусгалыг олж харья.

2017|01|21

"All the savings, all the plans, are gone — and I’m holed up in some hotel"


Wednesday, January 18, 2017

Яруу найргийн тухай бодрол ба Аспергерийн синдромын тухай

Би үнэндээ шүлэг нэг их уншиж чаддаггүй хүн, ялангуяа монгол хэл дээр. Ялангуяа соц үеийнхнээс ганц уншиж чаддаг байсан нь зарим эрдэмтэн мэргэн цолтой ч, яах аргагүй тийм биш хүмүүсийн хэлдгээр яруу найрагч биш гэгдэх Чойном. 2011 онд анх бүтэн монгол хэл дээрх уншсан ном маань шинэ үеийн гэгдэх Лхагвадулам, Аюурзана, Өлзийтөгс. Гэхдээ Өлзийтөгсийг ч бас үнэндээ удаан уншиж үнэхээр чаддаггүй, ялангуяа үргэлжилсэн үгийг нь. Ямар ч байсан сэтгэгч Аюурзана, фашист Галсансүх, найрагч Лхагвадулам гурвыг л хааяа нэг нээдэг юм шив.

Шүлгийнхээ номон дээр ажиллаад, нэгтгээд, шигшээд эхэлсэн чинь бас үнэхээр шүлэг гэчих зүйлс ховор л юм. Ялангуяа утга зохиолын "шүүмжлэгчид" Чойном, Галсансүхийг яруу найрагч гэхгүй байхад намайг бүр ёстой жинхэнэ нохойн баас гэх юм шиг байна билээ. Гэхдээ үнэндээ шүлэгч, шүлэгч ч гэж дээ, үг санааны л дархан гэж өөрийгөө үздэгтээ, ЛГБТ хүмүүс, тэр дундаа транс эрчүүдийн дотоод ертөнцийг огт мэддэггүй хүмүүс биднийг ойлгоосой гэсэндээ энэ номон дээрээ ажиллаж, гаргахаар шийдсэн.

Яруу найрагт дуртай болсон минь уншиж сурснаасаа хойш. Ээж маань номонд хайртай, гэрээр дүүрэн боть боть оросын сонгодгууд, бас хаа нэг Америкийн капитализмыг цаад утгаараа шүүмжилж, ЗХУ-д хэвлэлтэнд зөвшөөрөгдсөн О. Хээнрий, Драйзэрын ботиуд, тэр дунд гурван оросын сонгодог яруу найрагчдын олон арван боть. Бас л күийр байсныг нь арваадхан жилийн өмнө ойлгож илүү ухсан Есенин, Цветаева нарыг өдөр бүр уншиж, шүлгүүдээс нь цээжээр уншдаг байсан (одоо ор тас мартагдаж, хэдэн мөр л энд тэнд хааяа солиорлын цэг дээр хаанаас ч юм ой тойнд тодордог) миний хувьд яруу найраг гэдэг жинхэнээсээ зарим хүмүүсийн яруу найраг гэж тооцдоггүй зүйл шиг билээ. Янз бүрийн утга уран зохиолын судлаач эрдэмтэн хүн биш учир үнэндээ ямар шүлгүүд ямар хэлбэр, бүтэцтэй байдгийг сонссоноос цаашгүй, уншдаг нь л гарцаагүй учир нь хэлбэр чухал биш, илэрхийлэл, агуулга, утга чухал. Англи хэлээр яруу найраг уншиж эхэлсэн маань 20 насандаа. Тэр үед бас л 20-р зууны сонгодгуудад тооцогдож эхэлсэн Рийч, Керуак, Анжелу гурвыг л уншдаг байж. Хэдэн жилийн өмнө л тухайн үедээ яагаад огтоос сонирхоогүйгээ бодоод л байгаа Гинзбергийг нээсэн. Нэгхэн найрглалыг нь орчуулах гэж 4 жил болох шив, өнөөдөр нэг дуусгая даа. Аан ойлголоо, ер нь бол дандаа боов бичдэг байсан болохоор нэг л буудаггүй байж.

Үг холбож эхэлсэн маань 11-12, мөр холбож эхэлсэн маань 13-14-гээс. Тэр үеийн бичвэрээс нэг ч байдаггүй. 19 насан наснаасаа хойш нүүдэлчин амьдарч ирсэн хүний бүх зүйл энд тэнд үлддэг. Ээж л ганц хоёр бичвэрийг маань хадгалсан байснаа дараа нь надад өгч байсан, тэр нь ч одоо хаана байдаг юм, бүү мэд. Өөрийнхөө сурсан хоёр дах гадаад хэл дээр шүлэг бичиж эхэлсэн маань 21. Одоо тэд л үлдэж. Бас л бүхэлдээ ч биш. Ээж маань хоёр дах удаа харваанд сэхээнд байхад нь би нэг хоног сахихад миний анхны монгол найз охин тухайн үедээ найз залуугаасаа салаагүй, тэр нь түүнийг эмнэлэгт хүргэж өгч байгааг хараад бичсэн нэг аллагын тухай шүлэг байдаг. Тэрийг олчих юмсан. Гэх мэт л зүйлс бичиж, дотроо байгаа зүйлсээ илэрхийлж ирсэн шив. Үнэндээ гайхалтай үгийн урлаг гэж байгаагүй бол би яах байсан юм бол. Үгийн урлагт дурлаагүй байсан бол яг л өсвөр насандаа ямар ч найзгүй, гэртээ эсвэл зураг зурж, эсвэл ном уншиж, бусад бүх үед хүнээс дөлж, зугтаж, "Нүүрэндээ үстэй юм уу, чи" гэж загинуулсаар, хүний нийгэмд орж чадахгүй байсаар тэр чигтээ сургуулиа ч төгсгөж амжихгүй амиа хорлох байсан биз.

Тэгээд яагаад үгэнд ингэж их шунадгаа бас бодоод л байлаа, өөрийнхөө хүний хувьд хийдэг зүйлсээ ч гэсэн олон жил бодлоо. Анх аутизмтай хүмүүсийн тухай баримтат кино үзчээд өөрийгөө олж харснаас хойш энэ талаар хааяа зав гаргаад уншдаг болсон. Аутизмын нэг хэлбэр болох Аспергерийн синдром гэж нэг хөгжлийн бэрхшээл байдаг, ер нь тэр синдромтон болж таарсан. Транс эрчүүд аутизмын спектртай байдаг нь транс эмэгтэйчүүд, сиз эрчүүд, эмэгтэйчүүдээс хамаагүй илүү олон дахин гэсэн олон судалгаа байдгаас заримыг нь олоод, баахан судлав. За мөн дөө бараг. Бага насандаа илрэхгүй байх нь ховор ч үнэндээ тухайн үед ээж аав нар хүүхдүүдээ анхаарч, хаанаас ямар туслалцаа авахаа мэддэг байлуу? Үгүй. Аспергерийн синдромын зарим илрэлүүд: яриа гэхээс бичгээр илүү ойлгодог, сонссон зүйлээ шууд утгаар нь хүлээж авдаг, тоглоом, егөөдөл ойлгодоггүй, нэг л зүйлдээ хэт улайран, түүнийгээ л хийдэг, боддог, яг түүнийхээр хийхгүй бол хэрээс хэтэрсэн хариу үйлдэл үзүүлдэг, хүмүүстэй харьцахдаа ярилцахаас илүү лекцлэдэг, тодорхой тохиолдлуудад зарим сэтгэцийн мэргэжилтнүүд шизоид/Аспергерийн синдром гэсэн нэршил дэвшүүлэх хүртэл эрүүгийн психопат зан үйл гаргадаг, хөдөлгөөний координац муутай, эв хавгүй. Үг гэдэг зүйлд дурласан учир, тэр нь хүний нийгэмтэй холбож өгсөн учир миний аутизм ойр орчноос гаднах хүмүүст тийм их илэрдэггүй, харагддаггүй байх.

Ямар ч байсан номоо редакторлохынхаа хажуугаар бас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очьё доо. Аспергерийн синдромтой гэж оношлосныхоо дараа надад тэнд туслаж чадах үгүй юу л гэдэг асуулт. Ямартаа ч найдаад л очно. Мэдээж оношлогоог синдром миний амьдралд тодорхой дааж давшгүй бэрхшээл үүсгэж байгаа тохиолдолд хийнэ (үүсгэж байгаа, депресси, ананкази г.м.). Аспергерийн синдром сэтгэцийн өвчин биш ч шизофренитэй холбоотой байх магадлал өндөр гэнэ билээ. Аспергер ч, шизофрени ч удамшлын, генетик, невробиологийн асуудал байдаг. Тэгсэн чинь төрсөн эгч маань арван жилийн өмнө анх шизофренийхээ оношийг авч байсан... Бас нэг үеэлтэйгээ өнгөрсөн долоо хоногт таараад нөхцөл байдлаа хэлэхэд "Өө яг. Манайхан чинь удмаараа мэдрэл муутай, солиотой юм шиг хартай. Та хайртай хүндээ гар хүрч байсан биз дээ?..." Бодох зүйл их л байна. Бодоод бодоод бодын шийр дөрөв: бүх зүйл биологийн үндэстэй.

Залуугийнхаа шүлгүүдийг эргээд уншихаар тухайн үедээ мэдэрч байсан агуу уур, бухимдлын урсгал байдаг гэснээс ЛГБТ хүмүүсийн өдөр тутамдаа мэдэрдэг шударга бус ялгаварлан гадуурхалтыг мэдэрч, үхтлээ уурлаж, байдлыг өөрчлөх ёстой гээд түүндээ улайрсан нэг аутистик баагий ханцуй шумлаагүй бол өнөөдөр Монгол ЛГБТ эрхээр хаана байх бол? Эргээд үг рүү ороход: зарим хүмүүс яруу найргийг залуу насны хоббий гэдэг нь нас явах тусам шүлэг цаанаасаа мэдрэмжээ илэрхийлэх хэлбэрээр урсгах нь хангалттай биш, ажил хөдөлмөр болдогтой холбоотой байх. Үг бүрийн сонголт, байрлал, утга, тэдгээрийн нийт илэрхийлэл гэдэг үнэхээр хөдөлмөр. Дахин дахин өөрчилнө, эргээд эхнийх рүүгээ орно, дахиад л бүр огт өөр өнцгөөс эхлэнэ. Үгэнд дурлаагүй байсан бол би нээрээ хаана явж байх байсан бол?... Бас яг л үйлийнхээ үрээр сиз эрэгтэй болоод төрчихсөн байсан бол?... Аавын хэлдэг байснаар шоронгийн хадаас болсон байх биз дээ. Яруу найраг агуу шүү!

Monday, January 16, 2017

БИ ОРИЛОО

"Чшшшш чимээгүй, за одоо больчих оо.
Чи хэлээд наадуул чинь ойлгохгүй."

            Бусадтай адил ч бас адилгүй хувь заяанд төрсөндөө
            Бишгүйдээ л БҮГДЭД чичлүүлж сурсан ч,
            Өөрөөрөө л байх хувийнхаа зайд ч
            Өргөс мэт үзэгсдсээр, өөрийгөө илэрхийлшгүй.
                                                                   УУЛ НЬ БИ ОРИЛОО.

            Хүнд, хэцүү, ялгаварлагдсаар байгааг минут тутам хураах,
            Хүнийх биш, уул нь миний л хайрт тэр бүрт "Ядаргаатай новш" гэх...
                                                                   УУЛ НЬ БИ ОРИЛОО.

"Чшшшш чимээгүй, за одоо больчих оо.
Чи хэлээд наадуул чинь ойлгохгүй."

              Дээрэлхүүлсээр, "байгаа л энэ юм чинь" гэсээр сэтгэлдээ үхсээр байхыг,
              Дээрдэх зүйл хэзээ ч үгүй, "бодит байдалтай эвлэр" гэсээр насыг барахыг
              Над шиг үйлийн үртнүүд хэзээ ч ойлгохгүй, түй май!
              Насаараа өөрийнхөө үнэнд амьсгалсаар үлдэе, төвөг цаашаа.
                                                                    БИ ОРИЛОО.

              Гадаад зүйлсэд шунасаар байх олонлогийн нэг бол
              Гарцаагүй минийх биш, тонил цаашаа!
                                                                    БИ ОРИЛОО.

"Чшшшш чимээгүй, за одоо больчих оо.
Чи хэлээд наадуул чинь ойлгохгүй."
            
               Хувь заяагаараа явсаар л байна, гэлдсэрсээр л байна.
               Хувь хүн байтугай, гариг ертөнцүүд ч хоорондоо холбоотой.
               Хувь заяагаараа худал үнэнийг зарласаар л байх
               Заяа төөргөндөө л үлдэе, бусад нь тонил цаашаа.
             
2017|01

Wednesday, January 11, 2017

Сэжгийн балиар хүн ээ дээ

би гэж хүн. Нэг л их сайн сайхан руу тэмүүлсэн, сайн сайхныг ярьсан, хүссэн, бүтээх гэж оролдоод ч байгаа юм шиг, гэгээлэг ч юм шиг. 2011 онд нээсэн энэ блогоороо хоёр хоног аялаад "Нээрээ тийм гоё гэгээлэг байлуу" гэтэл мартагдсан, гэгээн биш байлаа гэхэд ядаж л бүр саарал үгийн дархан Анараад шаалгаж байх. Зовсоор зовсоор сүүлдээ хүн биш, хөцгөнө болно гэдэг нь энэ үү дээ гэтэл, өөрийгөө тайвшруулах гэтэл... Үнэхээр тийм үү? Яг уу? Итгэлтэй юу? Үнэн гээд өөрөөсөө гаднах ба өөрийн доторх худлуудтай тэмцэлдсэн үйл явцын дайвар болох холилдсон бүгд буюу цахрах хөөс залгисаар, үнэн бүхэн худал, худал бүхэн үнэн болсон бол яана?...

Үнэн гэж юу юм?!

Хараал идсэн асуултуудаас өөр юу ч үгүй хүн ээ дээ. Сэтгэлийн бүх довтолгоонуудаа сэрээхэд тэр үедээ сүнсэндээ сийлсэн бүгд маань хэсэгхэн байгаад алга болчих цан, утаа, зэрэглээ л юм чинь шинэ бүхнийг эхлүүлэх, бүрэлдэж эхлэнгүүт нь, хөл дээрээ босонгуут нь хаяж зугтах, зугтаалгах, алдуулахгүй чанга гээчийн атгах ба тавих хүсэл, бодит байдал... Энэ балиар АМЬДад уяастай, тэр уяагаараа өөрийгөө дахин дахин боймлоостой ийм хүнийг яах юм?... Бүтээсэн бүр минь юм байтугай хог новшийн чинээ харагдахгүй байхад би хаачих юм?!...

Ингээд л нэг сэжгийн мангас (яг ямар ч мангас юм, огт ойлгомжгүй) царайлаад дахиад л одоодоо шунан уусан гэлдрэх үү?! Одоо нь тэгсэн өнгөрсөн ч, ирээдүй ч болон давтагдсаар хааш ч, хэзээ ч үл хөдлөм нэг л цэг дээр ирчихсэн.

Хөв-хөв-хөв-хөв! Саваагүй нохой нь сар луу зөндөө хуцчихлаа. Асуултаас өөр зүйлгүй Анараа.

Ухаан орсон цагаасаа хойш үхэлтэй хүрэлцэн алдаж ирсэн би сүүлийн гучин жилийн турш амиа хорлох тухай байсхийгээд л боддог, сүүлийн нэг жил байнга бодож байгаа. Үхвэл л хайртай хүндээ хийсэн бүх гэм нүглээ цайруулан өршөөгдөнө гэж ойлгосон учир. Түүх сөхвөл өмнө нь хоёр ч удаа тун ноцтой оролдлогууд хийж байсаан байсан. Нэгт нь ээж аав, гэр орныхон цагт нь түргэн дуудаж, амилуулсан. Алдсан хориод цаг бий, санадаггүй. Хоёр дахид угаасаа овоо хэд хоног юу ч идээгүй учир судсаа ханах оролдлого тун бүтэлгүйтсэн. 6-7 хоног хоол огт идэхгүй байхад цусны бүлэгнэл маш хурдан явагддаг учир судсаа ханах бараг л боломжгүй, цус бүлэгнээд урсдаггүй. Тэгсэн одоо бүр бүрэн бүтэн төгс амиа хорлох аргаа бодож, бодож, бодож, бодож олсон. Хүн удаан нэг зүйлийг бодоход түүгээрээ төгсөрнө гэжуугаа. Ямар ч байсан энд, дахин дахин хүрдэг цэгтээ л байна. Амьдралд нь хагас дутуу, бүрэн бүтэн, ямар нэг хэмжээгээр орсон болгоны өөрийгөө таних үйл явцыг нь хурдасгалаа, түүнээсээ өөрөө ч их зүйл сурлаа. Цэг цэг цэг биш, зүгээр цэг тавьмаар. Унтаад маргааш сэрэхгүй бол, зүрх минь өөр түлшгүй болсон хөдөлгүүр мэт алгуур хаагдаад тайван явчихвал...

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...