Tuesday, January 31, 2017

Үхэлтэй хүүрнэх эмэгтэй, 1-р хэсгээс | A woman is talking to death, excerpt from part 1

2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гарах "Амьдрал, хайр, эрх чөлөө: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи"-д багтсан


Жүүдий Граан

Нэг
Шүүх хурал дээрх үл сонсогдсон мэдүүлгүүд


миний амрагийн шүд дээгүүр минь эргэлдэх цагаан галуу
миний амрагийн булчин гарт минь тэмтрэгдэх олсон шат

амрагтайгаа хоёр дугаар сарын шөнө дунд
Бэй гүүрний уртыг хэмжин харьж явтал
цаад захын зүүн урсгалд би сонин зүйл харсан:

жижигхэн биетэй залуу хашлагыг налан зогсоход
яг харалдаа нь тэр урсгалд юуг ч зогсоох чадалтай мэт
хоёр энгэрт пальто, жийнс өмссөн том биетэй залуу
хоолны газар захиалгаа тайван хүлээх шиг
толгой нь саваастай, инээд нь үнэхээр сонсогдож буй мэт
мотоциклоо хаазлан хөхөрч байсан.

“Тэр тэнэгийг хар даа, ийм гүүрэн дээр
зогсчихсон байдаг” гэж эмэгтэй хүний л үг
би хэлсэн.

Тэгэхэд бид цагт тавин миль хурдлах
төмөр цемент хоёрын чимээний утгыг сонссон
тэгээд захын зүүн урсгал
тэр чигээрээ том машин болж, харин
мотоцикл хумигдаж, яг л
бүгд дэлбэрэхийн даваан дээр, шүргэлцэлд нь
төө төө улбар очис агаарт буудаад…
чимээ нь одоо ч шүд хавируулдаг.

Машин зогсоход харалдаа нь бид зогсоод
Уэндий тусламжийн утас руу гүйхэд нь би
зургаан урсгалаар боулингийн талбайгаар гүйх
хулгана шиг сүлжээд “Та зүгээр үү?” гэж
саарлаас саарал хар арьстан хижээл насны жолоочид хэлэхэд
“Би зогсож чадсангүй, би чадсангүй, юу болов оо?”

Тэгээд би санасан. “Тэр мотоцикл дээр
хүн байсан” гэсэн. Тийш нэг үү, хоёр уу, мэдэхгүй, километр
гүйсэн. Гүүрний явган зам арван наймхан ямх өргөн.
Хэн тэр ихэрхлийг бүтээгээ вэ… Тас хар, хөлдүү салхинд
хашлага даваад усны хатуу гадаргуу дээр
орилон унах мэт байсан ч унаагүй. Гүүрний эзэн гэж
өөрийгөө бодсон тэр өндөр залуугийн нүдний шил нь байсан ч 
ихэнх жийнс нь хаа ч юм, хаана байгаа юм бол? гутал нь? 
өгзгөн дээрээ хоёр сэтэрхий, үрийн шингэний нарийн гуурсууд 
газар урссанаас өөр сэвгүй, хүүхэд насаа бүрэн гээсэн, унтаа мэт
толгойгоо хугарсан гараараа хамгаалан хэвтэхийг олсон.

Бугуйг нь галзуу мэт шүүрээд буцааж тавьсан,
яг миний хойно урт үстэй хоёр эмэгтэй нүцгэн гараараа
улангассан бух мэт түрэх машинуудыг зогсоож байхад
борооны дараах зам дээр чийгийн улаан мөлхөхдөө
бяц даруулдаг шиг бяцлуулах мэт би айсан,
байнга айдгаасаа бүр илүү айсан, явахыг
хүссэн. Замдаа тэр жолоочтой таарсан.

“Тэр нас барж.” Гүүрнээс биднийг хөөргөх 
салхийг сөрөн түүний гарыг би атгасан.

“Ээ бурхан минь, амьдралд минь
хангалттай зовлон байсангүй гэж үү?” гэж тэр хэлээд
толгойгоо өргөхөд нэг л секунд цөхрөл нь асгарч
“Би гэр лүүгээ л явж байсан шүү дээ” гэж
орилоод “Бурхан минь гэж, тэгсэн ингээд 
хүн алчихлаа” гээд гүүрэн дээр 
толгойгоо унагасан.

Өөрийнхөө хоёр энгэрт пальто, жийнсээ би харсан,
Үхсэн залуугийн "Эмэгтэй хүн л ингэнэ дээ" гэж
хүмүүс хэлэхээр орилон уйлах, утгагүйг үглэх найзыг нь харсан.
“Ийм юм байх боломжгүй ээ!” гэж тэр гаслан чарласан ч
ийм юм байх боломжтой, үнэхээр болсон,
жийнсгүй, үүрд хальсан, пальтондоо унтсан,
ийм зүйл биелсэн, ийм юм байсан.

Тэр инээнгээ нас барсан. Энэ бол баримт.

үргэлжлэл бий

орчуулсан Анараа


No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...