Wednesday, January 11, 2017

Сэжгийн балиар хүн ээ дээ

би гэж хүн. Нэг л их сайн сайхан руу тэмүүлсэн, сайн сайхныг ярьсан, хүссэн, бүтээх гэж оролдоод ч байгаа юм шиг, гэгээлэг ч юм шиг. 2011 онд нээсэн энэ блогоороо хоёр хоног аялаад "Нээрээ тийм гоё гэгээлэг байлуу" гэтэл мартагдсан, гэгээн биш байлаа гэхэд ядаж л бүр саарал үгийн дархан Анараад шаалгаж байх. Зовсоор зовсоор сүүлдээ хүн биш, хөцгөнө болно гэдэг нь энэ үү дээ гэтэл, өөрийгөө тайвшруулах гэтэл... Үнэхээр тийм үү? Яг уу? Итгэлтэй юу? Үнэн гээд өөрөөсөө гаднах ба өөрийн доторх худлуудтай тэмцэлдсэн үйл явцын дайвар болох холилдсон бүгд буюу цахрах хөөс залгисаар, үнэн бүхэн худал, худал бүхэн үнэн болсон бол яана?...

Үнэн гэж юу юм?!

Хараал идсэн асуултуудаас өөр юу ч үгүй хүн ээ дээ. Сэтгэлийн бүх довтолгоонуудаа сэрээхэд тэр үедээ сүнсэндээ сийлсэн бүгд маань хэсэгхэн байгаад алга болчих цан, утаа, зэрэглээ л юм чинь шинэ бүхнийг эхлүүлэх, бүрэлдэж эхлэнгүүт нь, хөл дээрээ босонгуут нь хаяж зугтах, зугтаалгах, алдуулахгүй чанга гээчийн атгах ба тавих хүсэл, бодит байдал... Энэ балиар АМЬДад уяастай, тэр уяагаараа өөрийгөө дахин дахин боймлоостой ийм хүнийг яах юм?... Бүтээсэн бүр минь юм байтугай хог новшийн чинээ харагдахгүй байхад би хаачих юм?!...

Ингээд л нэг сэжгийн мангас (яг ямар ч мангас юм, огт ойлгомжгүй) царайлаад дахиад л одоодоо шунан уусан гэлдрэх үү?! Одоо нь тэгсэн өнгөрсөн ч, ирээдүй ч болон давтагдсаар хааш ч, хэзээ ч үл хөдлөм нэг л цэг дээр ирчихсэн.

Хөв-хөв-хөв-хөв! Саваагүй нохой нь сар луу зөндөө хуцчихлаа. Асуултаас өөр зүйлгүй Анараа.

Ухаан орсон цагаасаа хойш үхэлтэй хүрэлцэн алдаж ирсэн би сүүлийн гучин жилийн турш амиа хорлох тухай байсхийгээд л боддог, сүүлийн нэг жил байнга бодож байгаа. Үхвэл л хайртай хүндээ хийсэн бүх гэм нүглээ цайруулан өршөөгдөнө гэж ойлгосон учир. Түүх сөхвөл өмнө нь хоёр ч удаа тун ноцтой оролдлогууд хийж байсаан байсан. Нэгт нь ээж аав, гэр орныхон цагт нь түргэн дуудаж, амилуулсан. Алдсан хориод цаг бий, санадаггүй. Хоёр дахид угаасаа овоо хэд хоног юу ч идээгүй учир судсаа ханах оролдлого тун бүтэлгүйтсэн. 6-7 хоног хоол огт идэхгүй байхад цусны бүлэгнэл маш хурдан явагддаг учир судсаа ханах бараг л боломжгүй, цус бүлэгнээд урсдаггүй. Тэгсэн одоо бүр бүрэн бүтэн төгс амиа хорлох аргаа бодож, бодож, бодож, бодож олсон. Хүн удаан нэг зүйлийг бодоход түүгээрээ төгсөрнө гэжуугаа. Ямар ч байсан энд, дахин дахин хүрдэг цэгтээ л байна. Амьдралд нь хагас дутуу, бүрэн бүтэн, ямар нэг хэмжээгээр орсон болгоны өөрийгөө таних үйл явцыг нь хурдасгалаа, түүнээсээ өөрөө ч их зүйл сурлаа. Цэг цэг цэг биш, зүгээр цэг тавьмаар. Унтаад маргааш сэрэхгүй бол, зүрх минь өөр түлшгүй болсон хөдөлгүүр мэт алгуур хаагдаад тайван явчихвал...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...