Saturday, January 21, 2017

Ж-т

I.
ДУРСАМЖ
намрын тэр нэг орой анхны бахархалын үзэсгэлэнгээ буулгаад
нэг нэг зураг тэврэн инээлдсээр бид л чөлөөтэй амьсгалдаг
нэл тамхи, архи нэвширсэн аз жаргалын цөллөг рүүгээ зүглэн
алхаад, бишээ, хөвөөд үл найдахаар дүүрэн ч тунгалаг хөгөөр урссаар
амилах тайтгарлыг даран "үгүй л дээ" гэж өөртэйгөө хэрэлдсээр
алхаа бүрийг чинь сэм ажиглан "аз жаргал" гэж шивнэсээр
пиво шилээр нь хөнтрөхдөө нүдийг чинь, чамайг, өөрийгөө анирлан
анх тэр л зайд, тэр л ширээн дээр, тэр л үл найдахуйд өөрийгөө алдсаар
харц тулгарснаа тэвэрсээр, бүүвэйлсээр гурван намар, гурван өвлийг үдэж

II.
(............)

III.
ГАШУУДАЛ
бие сэтгэлээр үхэн хатингарших амаргүй,
уйл, анараа, уйл.
биелшгүй мөрөөдлүүд л тээснээ нисгэх чадал үгүй,
уйл, анараа, уйл.
атгагдах бүх хүсэл зөвхөн нэг цэгт чимчигэх нь дуусашгүй,
уйл, анараа, уйл.
айдсын ангал рүү ширтээд урагш алхах нь гарцаагүй,
уйл, анараа, уйл.
ганц л алхаад хэлбэргүйд шингэх төвөггүй,
уйл, анараа, уйл.
улангаслыг тайтгаруулах нэмэргүй,
уйл, анараа, уйл.
удахгүй бүх зүйл мартагдана,
уйл, анараа, уйл

IV.
ХАГАЦАЛ
нэгэн сүнс намайг ээрээд, эргэн ахин дахин ирж
нэгхэн зүйл л хүсэн толгойгоо цээжинд наана.
нэргүй тэр сүнс ертөнц хоорондын гүүр.

нэг хоёр гурав аа ий 
нисье:
би чамайг хэзээ ч хайрлаагүй!
би чиний сэтгэлийг хөндөөгүй!
сэтгэлийн хөг, өнгө бүгд урсаагүй!
сэрүүн зүүдлэн хоёул амьдраагүй!
сар сараар би өөрийгөө алуулаагүй!
цаг хугацаанд чи өөрийгөө мэдээгүй!
цаг хугацаа ч өөрөө үнэндээ байгаагүй!
чи, би, бид хоёр оршоогүй!

нисье.

үүлсийн цаадах нэргүй ертөнцөд
өөрдсийнхөө тусгалыг олж харья.

2017|01|21

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...