Sunday, March 5, 2017

Онол 39: үг, мөхөсдөл, утга

Үг хэзээ ч хангалтгүйг бүрэн ухаараад арван гурван жил болсон байлээ. Хайрын үг, хараалын үг, ерөөлийн үг... Яалт ч үгүй хүмүүсийн дунд гэвч үгээр халхавч хийсээр л. Халхавчлаад бас холбоосоор ашиглаад. Дотор булингартах бүгдээ асгамаар ч... яг үнэндээ хэнд ч хэрэгтэй юм. Асгаад асгаад дуусахгүй хойно. Тэгэхээр асгаж цацаад ч яах юм. Дэндүү нэг газраа, нэг сэтгэлийн болон газар зүйн орон зайдаа удчихсан гэдгээ л мэдэрсээр. Жорлонд би их тайван үздэг юм. Ном уншина, тамхи татна, юм бодно. Түрүүн сууж байгаад хүмүүс их өөр өөр зүйлсийг илүү утгатай гэж үздэг, амьдралаа түүгээр баримжаалан явдаг даа гэснээ өөрийгөө хараад "Өө" гэж бодсон. Өө. Зүгээр л "Өө". Өө л юм билээ. Өөрийгөө хараад "Өө" гэх хүнд хүмүүс өөрөөр яаж хандана гэж? Багын хоёр найз яваад удаж. Амьдралдаа олсон, оюун, сэтгэлээр дэндүү холбогдсон найзууд, амрагууд ч цаг хугацаа, орон зайн эрхэнд зэрэглээ төдий болж. Үнэндээ тэр хоёртой ч яриад суухад сүүлийн хорь гаруй жилийг минь дөнгөн данган гадарлах хоёр бас л "Өө". Ядаргаатай.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...