Monday, March 13, 2017

ТРАНСЖЕНДЭР БАЙХ НЬ (ХЭСГЭЭС)

2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гарах "Амьдрал, хайр, эрх чөлөө: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи"-д багтсан


Лий Мокообэ

...
Биеэ гэвч үзэн ядахтай огт холбоогүй зүйл:
Баяртай гээд явуулахад хангалттай тийм л хайр мэт
Биеэ би байшин шиг хардаг.
Байшин чинь нурахад чи дайждаггүй:
Бүх зүйлийг чинь эвтэйхэн агуулж болох болтол нь,
Зочдыг тэндээ урьж болох болтол нь,
Зогсоход шал нь хөмрөхгүй болтол нь янзалдаг.
Улирч буйг дуурайн өөрийгөө нэрлэсэн гэж ээж минь зовдог.
Майя Хоол, Лийлаа Алкорн, Блэйк Брокингтон гээд
Цуурай нь л үлдсэн амьдралуудыг ээж минь тоолж суудаг.
Үг ч шивнэлгүй намайг үхэх вий гэж ээж минь айдаг,
“Харамсалтай” гэх яриа болохоос минь эмээдэг.
Өөрийгөө би бунхан болгосон гэж тэр хэлдэг,
Босоо авс ч гэдэг.
Миний оршихуйг хошин шог болгосон сонингийн гарчиг,
Энэ биед амьдрахын хэрцгийлэл тэгш эрхийн төлөө
Тайлбар тэмдэг болох цагт Брюс Женнерийг
Амтай бүгд яриастай.
Хүн гэж биднийг гэвч хэн ч боддоггүй.
Мах цуснаас илүү бид сүүдэр гэх учир,
Хүйсийн минь илэрхийлэл тоглоом гэх хүмүүсийн айдас учир,
Гаж байхын л тулд бид оршдог гэх учир,
Зөвшөөрөөгүй байхад нь тэднийг зовоосон гэх учир,
Тэдний нүд, гарыг баярлуулах зоог байх ёстой гэх учир,
Күийр байдлыг минь идэж ханаад
Таалаагүй бүгдээ тэд бөөлжиж гаргах учир.
Намайг буцааж бусад араг ястай хамт шүүгээндээ хийхэд
Би шилдэг үзмэр болно.
Булшны чулуун дээр нэрийг нь хүртэл буруу сийлж,
Үгээр авслах хэр амарханыг одоо харав уу? ...

Орчуулсан Н. Анараа

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...