Wednesday, March 8, 2017

ЭНГИЙН ГЭЖ ХЭН ХЭЛЭЭ ВЭ / WHO SAID IT WAS SIMPLE

2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гарах "Амьдрал, хайр, эрх чөлөө: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи"-д багтсан


Оодрэ Лоорд

Уур хилэнгийн модны үндэс олоон.
Ургаж гүйцэхээсээ өмнө ч хааяа
Угалзрах мөчрүүд нь хага үсэрнэ.

Нэдиксийн гуанзанд жагсаалын өмнө
Эмэгтэйчүүдтэй суун тэднийг чөлөөлөхийн тулд
Хөлслөгдсөн асуудал таригч охидын тухай ярилцана.
Бараг л цагаан арьстай шахуу үйлчлэгч залуу
Тэдний захиалгыг авахаар тэвчээртэй хүлээх
Хар арьстан залууг алгасав. Боолчлолынхоо
Таатай хэсгийг эмэгтэйчүүд анзаарсан ч үгүй, 
Үгүйсгэсэн ч үгүй.
Толиндоо бас орондоо
Хүлэгдсэн би
Өнгө ч, хүйс ч
Үнэнийг хараад

Эрх чөлөөний энэ хөдөлгөөнүүдийг
Энэ хоёрын аль “би” минь
Амьд туулахыг гайхан сууна.

***

Who Said It Was Simple
Audre Lorde

There are so many roots to the tree of anger
that sometimes the branches shatter
before they bear.

Sitting in Nedicks
the women rally before they march
discussing the problematic girls
they hire to make them free.
An almost white counterman passes
a waiting brother to serve them first
and the ladies neither notice nor reject
the slighter pleasures of their slavery.
But I who am bound by my mirror
as well as my bed
see causes in colour
as well as sex

and sit here wondering
which me will survive
all these liberations.


No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...