Sunday, April 16, 2017

ШИНЭ ЦАГИЙГ ТУНХАГЛАЯ

тэр цаг нь зөвхөн миний хүссэн зүйлс, зөвхөн миний хүндэлдэг хүмүүс, зөвхөн миний хайрладаг мэдрэмжүүдээр л дүүрэн байх цаг. үнэндээ өөрийнхөө төлөө амьдарсан хүн гэдэгтээ би өөрөө эргэлздэг. яг өөрийнхөө, анараа гэдэг хүний төлөө, би яг хэдэн жил амьдарсан бэ? жил биш байлаа гэхэд яг хэдэн сар?... бодууштай. "гичий, гөлөг, янхан, сэтгэц мэдрэлийн өвчтөн, хүчирхийлэгч, амиа хорлохыг гурван удаа оролдсон сэтгэцийн өвчтэй бас аутизмтай эр эм нь мэдэхгүй юмбасга, секс хийж чаддаггүй, юу ч хийж чаддаггүй, хийсэн ба хийх бүгд нь хог новш" байхаа больж, "анараа" гэж нэрлэсэн сүнсийг дахин олох, магад түүнийг жинхэнээсээ анх удаа хайрлах цагийг тунхаглая.

өөрийгөө хайрлах гэдэг амархан юм шиг мөртлөө хамгийн хэцүү зүйл. ялангуяа над шиг өөртэйгөө болон ертөнцтэй дэндүү шударга хүний хувьд. хайрлам мөртлөө өөрийнхөө хийсэн, хэлсэн буруу үг, үйлдэл бүрийг хэнээс ч илүү мэддэг, тэрийгээ дандаа мэдэрдэг учир. хажуудах нь мэдрүүлэхийн дээдээр мэдрүүлдэг бол тэр тусмаа. төгс хүн байхгүй ч бид бүгд л өөрийнхөө хамгийн төгс хувилбарт хүрэхийг хичээж буй бодьгалууд биз дээ? хичээгээд ч үл хүрэх тул үл хичээх шинэ цагийг тунхаглая. өөрийгөө яг одоо энэ цэгт байгаагаар нь хайрлах, өөрийнхөө үнэ цэнийг санах, төгс биш учир алдсан, оносон, умартсан, ухаарсан, уучилсан, орхисон, бүгдтэй нь хамт хайрлах цагийг тунхаглая.

"өөрийгөө хайрлахгүй юм бол өрөөлийг яаж хайрладаг юм? амень!" өөрийгөө л хайрлах цагийг тунхаглая. өөрийгөө хайрлаад эхлэвэл, өөрийн л амрыг бодож эхлэвэл, өөрийн л тухыг бодож эхлэвэл, чадвал миний ертөнц хөмөрч, урьд хожид хараагүй, ойлгоогүй, анзаарaaгүй зүйлс намайг алмайруулна даа. тайвширна даа.

шинэ цагийг тунхаглахад заавал шинэ орон зайг тунхаглах ёстой болно. хэзээ бол? сэтгэлийн бус, биет орон зай. монголоо, монголын лгбт хүмүүсээ гэж энд яагаад үхэн хатан уягдсаар байсан бэ? энд хийх ёстой зүйлсээ гүйцээсэн, хангалттай.

шинэ цаг, шинэ орон зай ба би.

шинэ цаг айсуй.


No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...